Танилц: Дэлхийд эх орноо төлөөлөх Д.ДОЛГИОН
2018-10-18

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн 190 гаруй орны гоо бүсгүй оролцдог "Miss Universe" тэмцээнд Монгол бүсгүй оролцохоор болсон. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын гэх тодотголтой энэхүү дэлхийн тэмцээнд Монгол улсаас гоо бүсгүй оролцуулахаар таван жилийн хугацаанд хүсэлт  тавьсны үр дүнд энэ оны “Miss Universe” тэмцээнд манай улс оролцох эрхтэй болсон билээ. 

Тэгвэл дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн алхах гоо бүсгүйг шалгаруулах "Miss Universe Mongolia" уралдааны ялагч өчигдөр /2018.10.17/ тодорлоо. Гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг тэмцээний эцсийн шалгаруулалт болж, үндэсний ялагчаар загвар өмсөгч Д.Долгион түрүүлж, тэргүүн шагнал болох титмийн эзэн боллоо. 

Шалгаруулалтын эцсийн мөчид ТОП таван миссийг шалгаруулсан. Тэднээс англиар асуулт асуухад ихэнхи нь хариулж чадаагүй нь олны шүүмжлэлийг дагуулсан. Харин загвар өмсөгч Д.Долгионы хувьд асуултад төвөггүй хариулж, шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч чадсан юм. Тэмцээний үзэгчид оролцогчдын хэлний мэдлэгийг муулж, гоочилж "хэлгүй миссээ дэлхийд явуулаад хэрэггүй" хэмээж байсан хэр нь асуултад төвөггүй хариулж, англи хэлний өндөр мэдлэгтэй гэдгээ харуулж чадсан Д.Долгионыг "Зохион байгуулагчдын зүгээс бодлогоор Д.Долгионыг дэмжиж, асуултыг нь хэлж өгөөд хариултыг нь бэлдүүлсэн байна" хэмээн хардаж байв. 

Энэхүү шалгаруулалтын дараагаар тайзнаа гарч дуулсан жазз хөгжмийн хамтлагийг ч үзэгчид муулсан. Дараа нь тэмцээний хөтлөгч Гантулгыг ч соёлгүй, бүдүүлгээр нь дуудаж, тэмцээний зохион байгуулалтыг бүхэлд нь гоочлов. Монголчууд хэнийг ч хэзээ ч дээш нь гаргахгүй юм байна гэх бодол тэмцээнийг үзэж суухад төрж байлаа. 

"Miss Universe" тэмцээнийг бид телевизээр л үзэж, дэлхийн гоо бүсгүйчүүдийг үзэж баясдаг байсан бол өнөө жил харин өөрийн орны гоо бүсгүйг тэмцээнд "сойж" сэтгэл догдлон дэмжин, хүлээж хэдэн өдөр хамтдаа догдлоно гэдэг гоё доо. 

Гэрэл зургийг MPA.mn

Загвар өмсгөч Д.Долгионы хувьд 2012 онд  “Мисс Moнголиа” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан. Мөн 2015 онд Хогконг улсад зохион байгуулагдсан Дэлхийн энх тайвны миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол улсаас анх удаа оролцож, шилдэг 15-ын нэгээр шалгарч тусгай байрын шагнал хүртэж байсан.  Мөн 2017 онд "Гоёл 2017" наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчийн шагналыг хүртэж байсан юм. 

Гэрэл зургийг MPA.mn

"Miss Universe Mongolia" тэмцээний ялагч болсон Д.Долгион хоёр сарын дараа дэлхийн "Miss Universe" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Түүнд амжилт хүсье.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-03

Zochin:
Trampin missiin temtseend umnu n shilmel zagvaraas ohiduud shinetuya ch biluu yavaad turuulsen gedeg bizdee.
2018-10-20
Mongolchuud hel surdaggui unen tolgoi muutai umbuunuud shu
2018-10-18
ZOCNIN:
budag zuzaan turheheer tegj bgaa yum .. tohiruulaad budwal iluu cn bh yum biluu
2018-10-18
ene kheden khugshin bagiinuud odoo bolikh bolooguy yu?
2018-10-18