Ч.Хүрэлбаатар:Орон нутагт нийтдээ 158 тэрбум төгрөгийн зардлыг шилжүүлж байна
2018-10-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

Ирэх онд орон нутагт ямар бүтээн байгуулалт өрнүүлэх, татвартай холбоотой асуудлын талаар гишүүд асууж байлаа. Мөн тэтгэвэртэй холбоотойгоор иргэдэд мэдээлэл бага, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг иргэд тэр бүр авч чадахгүй байна гэдгийг шүүмжилж байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Хөрөнгөтэй холбоотой асуудлаар өмнө нь байнга маргаан гарч байсан. Орон нутагт нийтдээ 158 тэрбум төгрөгийн зардлыг шилжүүлж байна. Өмнө нь сайдын багцад сууж байсан төсвийг орон нутагт нь шилжүүлж байгаа. Харин шинээр баригдсан объектуудын тоног, төхөөрөмжтэй холбоотой зардлыг орон нутгийн зардлаас гаргахаар байгаа. Тендэрийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар өргөн барьсан. Сургууль, цэцэрлэгийг барихдаа жишиг зургаар явуулна. Зураг төсвийн мөнгө хөрөнгө оруулалтын зардалдаа суугаад явж байгаа. Увс аймагт 52.8 тэрбум төгрөг тавьчихлаа гээд байна. Хэнтий аймагт 38 тэрбум төгрөгийн цахилгаан станц баригдана. Нийтдээ 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өөрт таалагдаагүй тоогоо харчихаад яриад байх шаардлагагүй. 

 

Татварын хуулийг Засгийн газар улс орон даяар хэлэлцүүлэг хийгээд, зургаан сарын өмнө өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөл энэ ондоо багтаад УИХ-аар батлагдах байх гэж итгэж байгаа. Яагаад гэвэл татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зориулалттай хуулийн төсөл байгаа гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Хөнгөлөлттэй эмийн асуудлыг иргэдэд ээлтэй хүртээх зорилгоор хичээж байгаа. 2019 онд хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд өгсөн. Энэ онд улсын өмчийн 34 эмнэлэгт хөнгөлөлттэй эмийг бөөнд нь нэгдсэн худалдан авалт хийх туршилт хийсэн. Ингэснээр эмийн үнэ буурч, эдийн засгийн үр ашиг нь дээшилж байна. Эмнэлгийн эмийн сангаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж, эмийн дээд үнийн хязгаарыг тогтоодог олон улсын жишгийг дагах хэрэгтэй. Иргэд хүссэн эм тангаа авч чадахгүй байх эрсдэл байгаа учир дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг орон нутагт шийдвэрлэх асуудал үүсээд байгаад ойлгож хүлээж авах хэрэгтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг хөдөө орон нутагт шийдвэрлэх мэргэжлийн баг хэр байгаа бол гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс сургалт явуулах шаардлага үүсэх байх гэсэн юм. ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Иргэдэд тэтгэврийн насаа өөрсдөө тогтоох сонголтыг үлдээсэн. Орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдыг чадавхижуулах арга хэмжээг авч байгаа. Малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулсан хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн. Тиймээс сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ сайдыг огцруул
2018-10-18
Өвгөн:
Сангийн сайд Хүрэлбаатарын Увсад 58 тэрбум, ерөнхий сайд Хүрэлсүхийн Хэнтийд 32 тэрбум нийлээд 90 тэрбум буюу орон нутагт зарцуулах 158 тэрбумын талаас илүү нь хоёрхон аймагт тавигдаж үлдсэн 19 аймагт нийт мөнгөний талаас бага мөнгө очдог нь ариун явдал юм уу? Үүнийг чинь албан тушаалаа урвуулан ашиглах гэхгүй өөр юу гэх юм бэ? Увс, Хэнтийхэн л хүн бусад нь хүн биш мал эсвэл тэдгээр аймгуудад 2- р сортын хүмүүс амьдардаг болж таарч байна уу?
2018-10-18
Өвгөн:
Сангийн сайд Хүрэлбаатарын Увсад 58 тэрбум, ерөнхий сайд Хүрэлсүхийн Хэнтийд 32 тэрбум нийлээд 90 тэрбум буюу орон нутагт зарцуулах 158 тэрбумын талаас илүү нь хоёрхон аймагт тавигдаж үлдсэн 19 аймагт нийт мөнгөний талаас бага мөнгө очдог нь ариун явдал юм уу? Үүнийг чинь албан тушаалаа урвуулан ашиглах гэхгүй өөр юу гэх юм бэ? Увс, Хэнтийхэн л хүн бусад нь хүн биш мал эсвэл 2- р сортын хүмүүс амьдардаг болж таарч байна уу?
2018-10-18
1234566:
энэ УИХ-ын гишүүд ямар лаг хочтой юм бэ? "Хотгор шанага", "10 хувь", "Харвардын коммунист" "мотоциклв унасан толгойгүй хүн","Бандааш", "Гилчгий аварга". "60 тэрбум" "боов авгай" "согтуу ажиа" ч гэх шиг явж өгөх юмаа.
2018-10-18
novshiin uvsuud:
Uvs hunig ajild avahgui baih, ajlaas halah, uzen yadah hodolgoon ornuuley. 1 aimag busad 10 aimgiin tosovtei tentseh mongiig erh medlee ashiglan shuud luivardaj baina shuu dee. esvel Hurelbaatariig buudaj alay.
2018-10-18
зочин:
Хэнтийд 38 тэрбум гээд бас Хүрэлсүхийгээ магтан матаад байгаа юм бишүү барьцалдаад байгаа царай нь юм даа үмхий дөрвөд чинь дан ууж идэхээ л эхэнд нь тавих юм
2018-10-18
zochin:
dandaa chudlaa yrij mongo il daldaar luivardachaa zogsoo, chuviin chadgalamjaas tatvar avdagaa bolioochee dunchuu mal min
2018-10-18