ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг тараана
2018-10-18
Гэрэл зургийг MPA.mn

 

"Нэгдсэн монгол хөдөлгөөн", "Хохирогчдын нэгдсэн холбоо" зэрэг байгууллагаас “Эрдэнэс тавантолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын талаар мэдээлэл хийлээ. 

 

Тэд "Эрдэнэс таван толгой компанийн удирдах зөвлөлд Нандинжаргал, Бямбасүрэн, Наранцогт, Мэргэн, Баяр-Эрдэнэ, Ганхуяг, Баярчимэг гэсэн долоон хүн сонгогдсон байгаа. Үүн дунд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Бямбасүрэн гэгч нь өмнө нь энэ компанийн ТУЗ-ийн гишүүн байсан. Тэгсэн хэр нь дахин ТУЗ-д сонгогдож байна гэдэг нь бэрхшээлтэй асуудал. Мөн Ганхуяг гэгч нь үйлдвэр эрхэлсэн дарга байсан атал өнөөдөр дахин сонгогдлоо. Тэд ичихгүй монголын ард түмний өмнө гарч худлаа ярьж, Монголын баялгийг хулгайлна. Энэ үйлдлийг зогсоох ёстой. Тиймээс ТУЗ-д иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг бид тавиад байгаа. Гэтэл тус хуралд гадны хүмүүсийг оролцуулахгүй гэх байр суурийг илэрхийлээд байна" гэв. 

 

"Улсаа аврах" ард түмний хөдөлгөөнөөс "Байгалийн баялгийг ард түмэндээ өгөхийг зорьж байна. Ард түмэндээ хувьцаа болгож 51 хувиас дээш хувийг хувьцаа болгож өгөх юм бол Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажна. Өнөөдөр бид 1072 хувьцааны эзэмшигч, өмчлөгч болох иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж энэхүү мэдэгдлийг хийж байна. Маргааш болох хуралдаан бол нэг бүлэглэлийн өргөтгөсөн хуралдаан. Энд хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхол, тэдний саналыг сонсолгүй бүлэглэлүүд үргэлжлүүлэн хэрхэн идэж, уух, цүнх баригчдаа тохоон томилох өдөрлөг болно. Тэгэхээр энэ өдөрлөгийг маргааш тараана. Жинхэнэ хувьцаа эзэмшигдчийн хурал 21 аймаг, 300 гаруй сум, 9 дүүрэгт санал асуулга явуулж, төлөөллийг сонгож, нэгдсэн журмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулдаг юм" гэв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bandi:
Ene ergyy besda bandi haa saiguil heruul hiij yawah umaa
2018-10-18
тэнэг сданууд хаа сайгүй явах юм аа Улаанчулуутыын хогийн цэг дээр очооч
2018-10-18