Трамп, ОХУ-аас болж, 1987 оны пуужинг устгах гэрээг орхихоо мэдэгдлээ
2018-10-21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Дунд болон богино зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ"-нээс гарна хэмээн албан ёсоор мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав.

 

 

Тус гэрээг 1897 онд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч  Рональд Рейган байгуулж байсан юм. 

 

Ерөнхийлөгч Трамп өчигдөр Фокс ньюс сувгаар "ОХУ-ын эрх баригчид цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг үл дэлгэрүүлэх гэрээг даган биелүүлэхгүй байна. ОХУ-ын шийдвэрийг даган биелүүлэхгүй, олон улсыг хуурч буй учир бид ч гэсэн хариу арга хэмжээ авахаар боллоо" гэж хэлжээ.

 

Трамп өмнө экс Ерөнхийлөгч Барак Обамаг дээрх гэрээнээс АНУ-ыг гаргаагүй, төр барих хугацаандаа яагаад ОХУ-д хяналт тавиагүй юм бэ хэмээн эгдүүцсэн аж. 

 

Цагаан ордны тэргүүнийг дээрх шийдвэрийг гаргахад Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хүчтэй нөлөөлсөн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Тэрбээр энэ сарын 22-23 хооронд Москва хотноо айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтай уулзана. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй энэ балайг яанаа. Трамп америкийг ингэж удирдахгүй ээ
2018-10-22
Зочин:
Энэ шизотой новш үхэж далдарвал таарна. Хүн төрлөхтөний дундаас ийм хүн дүрстэй адгуус ямар нүгэл хийсэн хүмүүсийн дундаас гардаг байна аа. Хүн төрлөхтөнийг амар тайван амьдархад зоос мөнгөний нүхээр дурандаж зэвсгийн наймаанаас мөнгө олохын төлөө хүн төрлөхтнийг дайн дажинд түлхэх юм.
2018-10-21