ХОРТ ХАВДАР үүсэхээс сэргийлэх ЗУРГААН АЛХАМ
2018-10-21

Хорт хавдар үүсэхээс сэргийлэх алхмуудын талаар “www.brightside.me” сайт мэдээллээ. 

 

Алхам №1

 

 

Тамхи таныг хорт хавдраар өвдөх аюултай байдалд оруулдаг. Тиймээс та тамхи татахаас зайлсхийлээрэй.

 

Алхам №2

 

 

Өдөрт 400 граммаас доошгүй жимс, ногоо хэрэглэ. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь таны бүдүүн гэдэс, улаан хоолой, уушги болон гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг.

 

Алхам №3

 

 

Хөдөлгөөн дасгал хийж хэвийн жингээ хадгалах нь хорт хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна.

 

Алхам №4

 

 

Нарны туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны хорт хавдар нь түгээмэл бөгөөд сэргийлэх боломжтой хорт хавдрын нэг юм. Тиймээс та нарны хурц туяанаас болгоомжлоорой.

 

Алхам №5

 

 

Дархлаажуулалт хийлгэснээр тодорхой хорт хавдраас сэргийлж болно.

 

Алхам №6

 

 

Тогтмол мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин