Тайваньд галт тэрэг замаасаа гарч, 18 хүн амиа алдлаа
2018-10-22

Тайванийн зүүн хойд хэсгийн Юлин хотноо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Осол болох үед галт тэрэгт нийт 366 хүн зорчиж явсан ба 18 хүн амиа алдаж, 170 хүн шархадсан гэнэ.

 

Уг осол орон нутгийн цагаар өчигдөр 16.50 цагийн орчимд болжээ.

 

Аврагчид, түргэнийхэн ослын газар ажилласаар байна. Мөн хугацаат цэргийн албан хаагчдыг дайчилж эхэлсэн аж.

 

“Ослын шалтгаан тодорхойгүй байгаа” талаар Тайванийн Төмөр замын удирдах газрын орлогч дарга Лу Чиэ шен мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин