Хоёр Солонгос энэ сарын 25-нд цэрэггүй бүсийг чөлөөлнө
2018-10-23

Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг "жинхэнэ утгаар нь цэрэггүй бүс" болгохоор тохиролцсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Уг тохиролцооны дагуу энэ сарын 25-ны өдөр гэхэд цэрэггүй бүсээс хойд болон өмнөдийн тал цэргээ татахаар болсон" талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

 

Энэ долоо хоногийн эхнээс хоёр улсын төлөөлөгчид цэрэггүй бүсийн дагуу байрлах хилийн пост, галын цэгүүдийг нурааж эхэлжээ. Мөн хоёр улс цөөн цооны цэргийг цэрэггүй бүсэд байршуулах гэнэ. 

 

Өмнөдийн сапёрчид цэрэггүй бүсийн хилийн Панмунжом суурин орчимд дайн болон зөрчилдөөнтэй үед булсан олон мянган тэсрэх бөмбөгийг 100 хувь цэвэрлэж дууссан байна. 

 

Мина устгах ажлыг энэ сарын 1-20 хооронд зохион байгуулсан юм. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
South Korea was a poor country.
2018-10-26
ddd:
ene 2 maani negdlee gej
2018-10-23