Б.Батзориг ба түүний нөхдийн компанийг хөгжүүлэх сан буюу чононд хадгалуулсан хонь
2018-10-23

 

 

Монголын төр засаг “…Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ” гэж аль 1990-ээд оноос хойш ярьж байна. Гэвч өнгөрсөн гучаад жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэр нь өөдөлсөн ч үгүй, өндийсөн ч үгүй. Хятадын Эрээн, Оросын Улаан-Үдээс хэрэглэдэг зүйлүүдээ зөөсөөр л байна. Харин бор зүрхээрээ оймс энэ тэрхэн хийдэг үйлдвэрүүд бий болсныг бахархан хэлэх нь зөв байх.

 

Ер нь бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж сонгууль бүрээр намууд лоозонгийн эхний гуравт багтааж уриалдаг. Ялсан хойноо төсөв болгоноор хэрүүлтэй уруултай хэдэн төгрөг тавьж ирсэн. Гэлээ гээд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого олигтой хэрэгждэггүй. Үүнд олон хүн гайхдаг. Тиймээс “…Сайд дарга нар, УИХ-ын гишүүд тэр мөнгийг нь хамчихдаг юм шүү дээ” гээд л ам дамжуулан ярьдаг байв. Үнэн гэж боддоггүй байлаа. Учир нь бид хардах эрхтэй эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа шүү дээ.

 

Гэтэл тэр яриа үнэн болох баримтыг бид олж авлаа. Сайд нар, УИХ-ын гишүүд өнөөх хэдэн төгрөгийг чинь тэрбум тэрбумаар нь хусчихдаг юм байна.

 

2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж иргэн, аж ахуйн нэгжүүдэд 65 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгохоор УИХ-аас баталж өгсөн байдаг.

 

Энэ мөнгийг зарцуулах эрх мэдэлтэн нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гэдэг нөхөр бий. Тэрээр зохион байгуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг хүссэн төслийг  2018 оны дөрөвдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд хүлээн авчээ. Ингээд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцээд одоогийн байдлаар 140 компани, хувь хүнд зээл олгохоор шийдэж, санхүүжилтийг шийдвэрлээд явж байгаа юм байна.

 

Хамгийн ноцтой нь УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, тэдний нэг нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрөө сангийн мөнгөнөөс туучихсан байгаа юм.

 

НЭГ

 

УИХ-д хоёр ч удаа сууж байгаа Дорнодын Хунт овогт Хаянгаагийн Болорчулуун гэдэг гишүүн бий. Санжийн Баярыг Элчингээр томилогдохоор чуулганд орж ирэхэд “…Бохь зажиллаа” гээд мундаг загнаж байсан нөхөр. Энэ хүн уул уурхайн талаар их ярьдаг. Ихэнхдээ ард түмний талд мэт дуугардаг гишүүн юм. Ийм учраас УИХ дахь шударгадуу гишүүдийн нэг гэж олон нийт үздэг байв. Энэ эндүүрэл бололтой.

 

Мань Х.Болорчулуун 1997-2002 оны хооронд захирлаар нь ажиллаж байсан “Дорнод гурил” ХХК-иараа ЖДҮС-гаас энэ жил 950 сая төгрөгийн зээлийг авчээ. “Дорнод гурил” компани нь анх 1959 онд атар газар эзэмшихтэй зэрэгцэн Гурил тэжээлийн үйлдвэр нэртэйгээр зүүн аймгуудын хүн амыг гурилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилготойгоор байгуулагдсан. Х.Болорчулуун сүүлд хувьчлалаар авсан байдаг юм.

 

ЖДҮХС-гаас зээл “туусан” гишүүдээс өөрийнхөө нэрээр авсан ганц хүн нь Х.Болорчулуун. Энэ утгаар нь түүнийг шударгадуу гэж хэлж болох юм. Гэвч “Дорнод гурил” ХХК-иас илүүтэй энэ сангийн зээл хэрэгтэй өчнөөн компани бий гэдгийг мартах ёсгүй. Тэр утгаараа Х.Болорчулуун энэ зээлийг авахдаа албан тушаалаа ашигласан байх өндөр магадлалтай. Бас ёс зүйн хувьд байж болохгүй алдаа юм.

 

ХОЁР

 

Баян-Өлгийн гурван гишүүний нэг Телек жолжагас овогт Гомбожайгийн Солтан чуулган дээр бараг л дуугардаггүй хүн дээ. Тийм болохоор Г.Солтан гишүүнийг мэддэг хүн ховор байдаг юм. Гэтэл мань эр ЖДҮХС-гийн зээлд хуруугаа дүрээд авчээ. Тэрээр ЖДҮС-гаас өмнө нь өөрөө захирлаар ажилладаг байсан  “Монгол шаазан” ХХК-даа 950 сая төгрөг авч өгсөн байна. Одоо бол “Монгол шаазан” ХХК-ийг нь түүний эхнэр Чорос овогт Базарсадын Алтанчимэг хариуцдаг байна.

 

Г.Солтан Москва хотын Хими технологийн дээд сургуулийг Шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгссөн. Тэрээр энэ мэргэжлээрээ 2010 оныг хүртэл ажилласан 1985-2010 оны хооронд Шаазангийн үйлдвэрийн ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, улмаар “Монгол шаазан” ХК-ийн үйлдвэрийн дарга, үйлдвэрийн ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.

 

2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболдын зөвлөх болж, дараахан нь Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга болсон юм билээ.

 

ГУРАВ

 

Сул гишүүн байж байгаад саяхан ЗТХ-ийн сайд болсон Гүн овогт Янгугийн Содбаатар хувьцаа эзэмшдэг “Эпато анарваан” ХХК-даа 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

 

Я.Содбаатар “Эпато анарваан” ХХК-ийн 400 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан. Одоо бол “Эпато анарваан” компанийн эзэн нь түүний эхнэр Боржигон овогт Батлхагвын Мөнгөнцэцэг юм.  Энэ компани уг нь төрсний дараах эх, нярайн эрүүл мэнд, ая тухыг хангаж сувилахуйн орчин үеийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг онцлогтой.

 

Гэвч Я.Содбаатарын ЖДҮХС-гаас “Эпато анарваан” компаниараа авсан жилийн 3.0 хувийн 1.2 тэрбум төгрөг ББСБ-аар нь дамжаад сарын 2.61 хувийн хүүтэй зээл болж байгаа тухай эх сурвалж бичсэн байна. Ингэхээр Я.Содбаатар жилд 30 хувийн ашгийг энэ зээлийн ачаар олж эхэлсэн гэсэн үг.

 

ДӨРӨВ

 

ЖДҮХС-гийн хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс зарцуулах эрхтэй ХХААХҮ-ийн сайд Батжаргал овогт Батжаргалын Батзориг “…Чононд хонь хадгалууллаа” гэдэг шиг өөрийн эзэмшилд байсан “Тээвэр ачлал” ХК-иараа 1.4 тэрбум төгрөг “гулгуулчихсан” байна. “Тээвэр ачлал” ХК-ийн 89.9 хувь уг нь Б.Батзоригийн нэр дээр байсан. Гэтэл Б.Батзориг өнгөрсөн жилээс ийм компанитай гэж АТГ-т мэдүүлэхээ больчихсон. Гэтэл энд ингээд л ЖДҮХС-гийн зээл аваад л байж байх аж. Одоо түүний эхнэр Даш овогт Лхүндэвийн Отгонжаргал тэр компанийг нь хариуцдаг юм байна.

 

“Тээвэр ачлал” ХК-ийн түүхийг сөхвөл Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад буусныхаа дараа Тамгын газрын даргаар ажиллаж асан Д.Баатарнямтайгаа нийлж байгуулжээ. ЗТХЯ-наас олгодог хот хоорондын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг “…Техникгүй мөртлөө тендерт ялчихдаг. Тэгээд хот хоорондын тээврийг базаж байна” гээд л жолооч нар хэл ам хийдэг байлаа.

 

Ийн ЖДҮХС гэж “том гар”-уудын томоохон компаниудын санхүүжилтийг сэлбэдэг газар болжээ. Та бод доо. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг авсан байна.

 

Ингэхээр ЖДҮХС-гийн 65 тэрбумын 4.5 тэрбум нь энэ дөрөвхөн гишүүнд очжээ. ЖДҮХС-гаас зээл шомбодсон гишүүдийн тоо ингээд дуусахгүй. Хэн гэгч гишүүнтэй ямар хамааралтай компани хэдэн төгрөг авсныг судлаад, олж мэдсэнээ тантай хуваалцах болно.

 

Мөн дээрх дөрвөн гишүүнийг ч авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг хүргэнэ. Мэдээж хэрэг, энэ гишүүд хүний эрх ярина. “…Би УИХ-ын гишүүн ч гэсэн ашиг олж амьдрах эрхтэй иргэн хүн” гэж ирээд л гонгиноно. Тийм хууль бий. Гэхдээ УИХ-ын гишүүн хүн албан тушаалаа ашиглаж, хувийн том компанидаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийг авч ашиглаж болно гэсэн хууль байхгүй билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Zasgiin gazar , namin udirdah zuvluliin daalgawraa bieluulsen hun saidaas ogtsrood, saidin uurgiig bieluulsen hun shorond suugaad bolchihno gej bodood, busad ni daraagiinhaa songuulid beldeed baigaa yum u. Yagshte
2018-11-11
Zochin:
Klk,Liptovsky Mikuláš xotod savxin jijig edleliin tms tugssun,ter uyedee l angiinxan ni durgui bdag bj bilee,muu agaa
2018-10-26
zochin:
Er ne ene zeel yag ezendee ochdoggui I um bna lee yaj ch uls oron hogjih um ter tord ajillaj bgaa nohduud bugd l deeguur dooguur guij bgaad l tanil nohod ah duu nartaa avaad ogdog nogooduul ne huu bagatai zeeleer um hiisen bolood zarna geheer yahav hamt l ashgaa huvaaj avah l hereg boldog bhdaa unen goloosoo ajliin bairtai um hj bgaa hund ogchihvol ergeed baritsaatai hariutsah ezentei toloh chadvartai bizdee ene deeshee garsan nohduud bol jdu zeeleer togloh shig boldog ne haragdaj bna hatuu shiitgeh heregtei yah gej uih suusan um
2018-10-24
АТГ-Т ӨГЧ ШАЛГУУЛНАА, ХӨЛӨӨ ХҮРЭХ ГАЗАРТ НЬ ЯВЖ ЗАРГАЛДНАА
2018-10-24
УБ хотыг барилгажуулах хэмжээний мөнгийг үрэн таран хийсэн байна даа Утаа гэдэг албан тушаалтнуудын мөнгө угаах хэрэгслэл болоод удлаа Цөөн хүний оффшорын мөнгө бэлдэж байснаас утаатайгаа байсан нь дээр юм уу
2018-10-24
Г:
Тарааяаааааааа
2018-10-24
ТЭГЭХЭЭР НӨГӨӨ ХҮРЭЛБААТАР САЙДЫН НЭМЖ МӨНГӨ ӨГӨХГҮЙ БУРУУ ЗАМААР ЯВААД БАЙНА ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ НЭМЭГДҮҮЛЖ ЗЭЭЛЭЭ ЗӨВ БОЛГО ГЭДЭГ ТУЙЛИЙН ЗӨВ ЮМ БАЙНАА
2018-10-24
ene pizdanuudyg tuw talbayd tsaazal
2018-10-23
Тангадын Галсан:
Энэ 4-ийг Сүхбаатарын талбай дээр олны нүдэн дээр өмдийг нь шувтлаад 20 20 банзад. Яасан цаддаггүй нохойнууд вэ?
2018-10-23
ichin:
Ingej mongo idehiin tuld ih hurald orj irdgiimoo jastiin bathuutei hamt bzg namin ded darga gd 1sohor huuhen atarmaa batzorigiin ih naiz daa atarmaa yostoi jast bathuutei hamt yalaa edel
2018-10-23
ta nar bugd adilhan end kom t bichej baiga humuus adilhan s:
shunaltai
2018-10-23
Гомодарганар:
Гомо нарыг арга хэмжээ аваач
2018-10-23
bi:
MAN 65 gishuundee 65 terbumiig tusuvlusun baina. harin ene terbumaasaa iluu avsan nuhduudiig nam ni arga hemjee avah heregtei. Zohion baiguullattai hahuuliinhaa mungiig iluu avsan tul... Bid iim l nuhduudiig uursduu deeshee gargasan uchraas odoo yu gehev dee.... Ene yuch bish deerees ni buh tender huvaaj avna naaduul chini... asuudaltai baigaa biz...
2018-10-23
Болдбаатар:
Ингээд л манай эрхэм гишүүд ардаа дандаа л компанитай байх юм даа. Ашиг сонирхолын зөрчил гэж энийг л хэлнэ шүү дээ. Үнэхээр Бат-үүл даргын хэлдэгээр олигархын засаглал тогтсон гэдэг нь үнэн болж байна шүү. Ард түмэн минь 2020оны сонгуулиа бизнэсменүүдэд бүү өг. Тэд ингээд л нэгдүгээрт өөрийнхөө компаний сонирхолыг тавьдаг нь батлагдаж байна шүү дээ. Ард түмэнд очих мөнгийг ингээд л саадаг байна шүү дээ. Тэгэхээр улс маань яаж хөгжиж, бид ядуурлаас гарах вэ дээ. Бид л зоригтой шийдэж өөрчлөх цаг нь ирсан байна шүү. Сэрцгээ
2018-10-23
Dashdavaa:
unekheer guril tejeel shaazan edlel l uildverlej baigaa bol shalgaj uldeegeed busdiig butsaakh kheregtei
2018-10-23
tanil ni:
CHEXID BID ZUG TMS TUGSSUN GEJ XYN YRIJ BNA LEE. ZURAGNUUDAA YZYYLSEN
2018-10-23
Zochin:
Klk,Liptovsky Mikuláš xotod savxin jijig edleliin tms tugssun,ter uyedee l angiinxan ni durgui bdag bj bilee,muu agaa
tanil ni:
CHEXID BID ZUG TMS TUGSSUN GEJ XYN YRIJ BNA LEE. ZURAGNUUDAA YZYYLSEN
2018-10-23
Gazar Agro gej henii company ve. Nileed zeel avsan bna
2018-10-23
bytsaaj tushaa ochix ezendee ochig
2018-10-23
jinkhene khogiin lalaruud yum daa
2018-10-23
ta nar bugd adilhan end kom t bichej baiga humuus adilhan s:
shunaltai