С.Төгсбилэг: “Тээвэр ачлал”-ыг төлөөлж Л.Отгонжаргал гэдэг хүн гэрээ хийгээгүй
2018-10-23

 

Иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих зорилготой ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авсан талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 сая, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 авсан гэсэн мэдээлэл гараад байгаа.  Энэ мэдээллийг салбарын сайд үгүйсгэж, “Надад ямар ч компани байхгүй.  Энэ бол гүтгэлэг” гэсэн юм.  Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай сангаас зээл авахад ямар шалгуур тавьдаг вэ?

 

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулахдаа “Үндсэн болон хамтран зээлдэгчээр орж буй этгээд нь тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх, хамтран зээлдэгчээр орж буй этгээд нь тухайн компанийн гүйцэтгэх захирал эсвэл үндсэн зээлдэгчийн хамаарал бүхий этгээд  аав, ээж, ах, эгч, дүү, эхнэр, нөхөр, хүүхэд, компанийн хувь эзэмшигч байх” гэсэн шаардлагыг тавьдаг.

 

-УИХ-ын нэр бүхий гишүүд танай сангаас зээл авсан гэх мэдээлэл гарлаа. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайдад хамаарал бүхий эхнэр Отгонжаргалынх нь компани 1.4 тэрбум  зэргээр. Энэ талаар?

 

-“Тээвэр ачлал” ХХК-иас манай бүрдүүлж ирүүлсэн материалаар бол тус компанийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч болох Д.Баттулга гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Отгонжаргал гэдэг хүн нь тус компанийг төлөөлж  манайтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг хэлье. 

 

“Дорнод гурил”, “Монгол шаазан” ХХК-ийн  тухайд, “Дорнод гурил” компанийн хувьд үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байсан. Уг үүсгэн байгуулагчаас өгсөн итгэмжлэлийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирал болон нягтлантай нь холбогдох гэрээг хийсэн. “Монгол шаазан” компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь Гомбожай овогтой Солтан гэдэг хүн байсан. Мөн итгэмжлэлийн дагуу гүйцэтгэх захирал С.Ахмед гэдэг хүнтэй гэрээ хийсэн болно. “Эпато анарваан” ХХК-ийн тухайд Тус компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэдэг хүн байсан. Гэрээ байгуулахад тавигдах шаардлагын дагуу бид энэ хүнтэй гэрээ хийсэн. Б.Мөнгөнцэцэг гэдэг хүний нөхөр хэн байхыг бид мэдэх шаардлагагүй гэж бодож байна.

 

"ЖДҮХСангаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу ЖДҮ эрхлэгчээр бүртгэлтэй, төсөлд тавигдах шаардлагыг хангаж байгаа хэн ч байсан төсөл өгөх эрх нь нээлттэй. Мөн Хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй байх тодорхой нөхцөлүүдээс бусад тохиолдолд төсөл нь дэмжигдэх эрх нь ч гэсэн нээлттэй.

 

Тиймээс хэн нэгэн хүний ах дүү, хамаатан садан, эхнэр нөхөр байлаа гээд бид сонгон шалгаруулалтад оруулахгүй байх, дэмжигдэхгүй байх болон гэрээ хийхгүй байх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ард түиэн:
энэ хэл ам нь ч ойлгогдохгүй бж яаж сангийн захирал болсийн бол сайн уүнх баринч эздийнхээ өмнөөс шорон луугаа явжээээ хөөрхийс
2020-03-25
yag jijig dund uildver gej yamar hemjeetei AAN baidag be?:
jijig dundiin nereer tomchuud ni avaad ergen tulduggui yum bish uu?
2018-10-29
togs gedeg nertei hun baij bolohgui togs yum gej baidaggui
2018-10-24
zochin:
Otgonjargal geree hiigeegui l dee gehdee saidin kompani mon l doo gej uu.
2018-10-24
zochin:
Дарга гуай сайд чинь ёс зүйн алдаа гаргасан байна.АТГ-нь тогтооно биз.Олны үг ортой л байдаг.
2018-10-24
zochin:
Гол асуудал Батзориг сайд зээл сонгон шалгууруулалтад шууд оролцож нөлөөлдөг, зээл авах этгээдийн нэрсийг баталж сайдын тушаал гаргадаг юм байна лээ.Сайд албан тушаалаа ашиглаж ашиг сонирхлын зөрчил гаргасан л байна шдээ.АТГ 2-нг нь шалгаж зээл авч чадахгүй олон удаа татгалзсан хариу авсан үйлдвэр эрхлэгчдэд хариу өгөх цаг болсон биш үү.Өөрөө битгий хэл эхнэр нь хувь эзэмшдэг л бол АСЗөрчил
2018-10-24
арай ч дээ:
Зээл авч байгаа хүний эхнэр, нөхөр нь хэн байх нь надад хамаагүй гэж яаж хэлж чадаж байна аа? МАН-ын 60 тэр бумын жинхэнэ төлөөлөл энэ аварга байх нь
2018-10-24
jsj:
хуулийн болон дүрэм журмын цоорхойг маш сайн ашиглаж байна. гэхдээ хүн чанар төрийн хүний ёс жудаг гэж юм байх ёстой шүү
2018-10-23
хамаатан садан гэр бүлийг нь зээлд оруулахгүй байх дэмжихгүй байх эрх зүй байхгүй оруулах л шаардлагатай гэж Төгсбилэг үнэнээ хэлж, хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ. ийм болохоор ЖДҮ ийн зээлд 2019 онд мөнгө төсөвлөхгүй өмөх зээлийн хүүгээ л эргэн зээлд оруулах асуудлаа цэгцлэх хэрэгтэй.
2018-10-23
зочин:
АТГ-ынхан энэ Төгсбилиг гэдэг нөхрийг шалгах хэрэгтэй юм байна даа
2018-10-23