Алба хаагчийн ар гэрт орон сууц олгох асуудлыг шийдвэрлэлээ
2018-10-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ.

 

Ийнхүү Засгийн газрын шийдвэрээр амиа алдсан алба хаагчийн эхнэр, өндөр настай ээж, 2-14 насны дөрвөн хүүхэд нь орон сууцтай болох боломж бүрдлээ.

 

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан юм.

 

Ерөнхий сайд У.Хүрэлүсэх өнгөрсөн долоо хоногт төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Xvvk sain bn
2018-10-24