Шинзо Абе: Газар нутгийн маргаанаа эцэслэх хүртэл ОХУ-тай гэрээ байгуулахгүй
2018-10-25

ОХУ-ын Владивосток хотноо өнгөрөгч сард зохион байгуулагдаж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр тус улсын Ерөнхийлөгч В.Путин олон жилийн турш газар нутгийн маргаантай байгаа Японы эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн юм.

 

 

Путин хоёр улсын Засгийн газрын хэмжээнд яригдаж буй газар нутгийн маргааныг эцэслэх, энхийн гэрээг ямар ч болзолгүйгээр үзэглэх гэнэтийн саналыг тус хуралдаанд оролцсон Японы Ерөнхий сайд Шинзо Абед тавьсан билээ.

 

Путины найрсаг саналыг хариуг Токио өнөөг хүртэл өгөөгүй байна. 

 

Ерөнхий сайд Абе өчигдөр ОХУ, Японы дундах харилцаа 70 гаруй жил хэвийн бус байдалтай өнгөрлөө. Хоёр улс найрамлын гэрээ байгуулаагүй олон жилийг ардаа үлдээсэн байна. Гэхдээ Япон хоёр улсын дундах газар нутгийн маргааныг эцэслэн шийдэх хүртэл Москватай ямар ч энхийн хэлэлцээр байгуулахгүй" гэж мэдэгджээ.

 

Курилийн арлууд ОХУ-ын хяналтад байдаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арал болох "Итуруп", "Кунашир", "Шикотан", "Хабоми" арлын төлөө Японтой ЗӨРЧИЛДСӨӨР ирсэн. Нефть, асар их загас агнуурын нөөцтэй энэ арлуудыг Токио өөрийн эзэмшлийн хэмээдэг. Япончууд өнөөг хүртэл арлуудыг нь Орос хүчээр булаан авсан хэмээн буруутгадаг юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Gazar nutag muutai bsgatai Yopon-d ugchihgui dee....
2018-10-26
Huga:
Omhii samuurainuud hohine muu lalaruud
2018-10-26
Дайны төлөөс төлбөр гэж нэг юм байдаг юм иэнэг Япон минь
2018-10-25
Япон ингэж үхэж хатах байсан юм бол яах гэж дайн дэгдээсэн юм. Хохь нь байхгүй юу. Хэрэв Япон ялсан бол Манжуур, Солонгос,Хятадаас эзлэн авсан нутгаа эргүүлж өгөх байсан уу. Үгүй л байхгүй юу.
2018-10-25
Po:
Japanchuud delhiin 1r daind orosiig diilj ene arluudig ezemshesen ch 2r daind ylagdad aldsan thr ezen bie ugui gazar nutag
2018-10-25
Дэлхийн 2 р дайнаар далимдуулан булаан авсан.
2018-10-25