Шар тэмдэгт бус, алба хаагчдын уушгинд санаа тавих хэрэгтэй байна
2018-10-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл  /2018.10.26/ хийлээ.

 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Жилд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын 5000 гаруй хэрэг, хэргийн улмаас нас барсан 650-700 хүний амь нас, 13 тэрбум орчим төгрөгийн эд материалын хохирол бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мэддэггүй байдал, дүрэм ч бус үйл ажиллагааны үр дагавар. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахад чиглүүлэн гаргаж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм шинэчилсэн найруулгыг нийт иргэддээ уншиж судлахыг уриалж, зөвлөж байна. Иргэд маань http://www.legalinfo.mn/ цахим хаягаар нэвтэрч, шинэ дүрэмтэй танилцах боломжтой. Ойлгогдохгүй зүйл заалт байвал Тээврийн цагдаагийн албанд хүрэлцэн ирж уулзаж, сургалт зөвлөмж авахад нээлттэй.

 

Дүрмийн гол агуулга нь жолоочийн аюулгүй байдал, явган зорчигчийн аюулгүй байдал, замын мэдээлэл, бусад гэсэн бүэлгтэй, хуучин 165 зүйл заалт байсныг 227 зүйл болгон 60 гаруй заалт шинээр нэмэгдсэн. Тухайлбал Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д улирлын байдалд тохирсон дугуйг жолооч хэрэглэнэ гэсэн үүргийг өгсөн байна. Шинэчилсэн дүрэмтэй нэг бүрчлэн танилцахыг хүсвэл дээрх цахим хаягаар нэвтэрч, танилцах боломжтой" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргаж, зарим уулзварт шар тэмдэглэгээ хийж байгаа.

 

Энэхүү тэмдэглэгээ арилсан эсэх асуудалд хурандаа Э.Бөхбат "Шар тэмдэг арилаагүй гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага төсөв, хөрөнгийн асуудлыг ярьдаггүй. Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс бид үүнийг захиалж хийлгэсэн. Гэхдээ арилсан, арилаагүй гэдэг асуудлыг гүйцэтгэж байгаа байгууллага мэднэ. Одоогоор бидэнд арилсан гэх мэдээлэл ирээгүй байна. Агаарын бохирдол ямар байгааг л  харуулсан. Зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа 300 цагдаа ямархуу хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгааг харж болно. Шар тэмдгийг тавиад тав ч хоноогүй байхад шар зураас хэрхэн бохирдсон байгааг харж болно. Гэтэл зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын уушгинд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг төсөөлөхөд бэрх. Харин шар тэмдэгт санаа зовох хэрэггүй" хэмээв.

 

Уг шар тэмдэглэгээ нь хүйтний улиралд авто замын арчлалт хийх ажил зогссонтой холбоотойгоор замын тоосжилт, тортог, агаарын бохирдол, авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж өнгө бүдгэрч харагдсаныг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас авто замын цэвэрлэгээ хийж олон нийтэд харуулсан. 

 

Мөн хүйтний эрч эхлэхээс өмнө барилгын ажил хийгдэж байгаа энэ үед кран, бетон зуурмагийн машин, хүнд даацын автомашны дугуйнд наалдсан элдэв хаягдал, шавар нь авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гол бохирдуулах нөхцөл шалтгаан болж байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zuv shuu
2018-10-28
Зочин:
Энэ одоо юу яриад байнаа. Замын цагдаагаа хайрлаж байгаа бол шинэлэг арга зам хай. Түүнээс замын цагдаа ажлаа хийж цалингаа авч амьдралаа залгуулах хэрэгтэй. Замын цагдаагийн ажлын нөхцлийг хүнд нөхцөлд хамруулдаг журам тогтож 1 жилийг 1,3 жилээр тооцож байгаа бүз дээ.
2018-10-28
одоо ч хурандаа нар залуужжээ.
2018-10-27
Зочин:
Маш сайн камержуул тасралтгүй торго.торгуулиа төлөөгүй бол өндөр хүүтэй болго.торгууль төлүүлэх хороо байгуулж шаард.Ингэж байж дүрэм зөрчихийг багасгана,цагдаа ч зам дээр зогсох хэрэггүй бооно. Дүрэм зөрчсөн бүх үйлдлийг торгож байж л зогсооно
2018-10-27
Сссз:
Замын цагдаа хийхээ л болчихгуй юу. Уушгиа муутган зогсох шаардлага байна уу.
2018-10-27
zochin:
yadaj. 2 davhar toirog zam hiihgui bol tugjrel buurahgui ee
2018-10-27
Zuv shuu
Харин тэгээд замын цагдаагийн эргүү дарга нараа шинжлэх ухаанчаар түгжрэлийг шийдэж, хэдэн бор цагдаагаа гудамжнаас татаач
2018-10-26
Хэцүү бгшдээ цагдаа нар өдөржин утаанд амъддаа биесээ хаиралцгаая монголчуудаа
2018-10-26
Замын цагдаа тэгвэл богино настай болж дээ хөөрхиис
2018-10-26
Оюунгэрэл:
Хүн хүнээ гэх сэтгэл манайханд маш муу байна. Замын цагдаа үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг шүү, нар салхи хүйтэн халууныг болий гэхэд техникээс болон утаанаас үүсэх агаарын бохирдолд хамгийн их хордож байгаа хүмүүс бол яах аргагүй замын цагдаа шүү дээ.
2018-10-26