Трампыг “iPhone” утсандаа итгэдэггүй бол “Huawei”-г хэрэглэхийг зөвлөжээ
2018-10-26

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсон цагаасаа олон жилийн уламжлалтай Цагаан ордны дотоод дүрмийг зөрчиж, өнөөг хүртэл хувийн IPHONE утсаараа хүмүүстэй ярилцаж, хувийн яриа өрнүүлж буй талаар “Нью Йорк Таймс” шинэхэн дугаартаа нийтэлжээ.

 

 

Ерөнхийлөгчийн багийнхан Трампыг тусгай хамгаалалттай гар утсаар бусадтай ярилцахыг анхааруулж байгаа ч уг шаардлагыг Трамп үл хайхарсаар байна.

 

Трамп гадаадын орны төрийн тэргүүн болон албаныхантай ярилцахдаа Засгийн газраас олгосон гар утсыг ашигладаг ч гэр бүл, найз нөхөд, бизнесийн хамтрагчид болон зарим сэтгүүлчтэй хувийн утсаараа ярьдаг гэнэ.

 

Тэрбээр гурван IPHONE утастай аж. Нэгдэх утсаараа эрхэм Ерөнхийлөгч албаныхантай ярилцдаг бол хоёр дахь утсаараа твиттерт жиргэх, бусад нийгмийн сүлжээ, хэвлэлийнхэнтэй харилцахад ашигладаг аж. Харин Трамп зөвшөөрөлгүйгээр гурав дахь утсаараа хувийн яриа өрнүүлдэг аж.

 

“Трамп энэ мэтээр дур зоргоороо аашилж, Хятад болон Оросын тагнуулчдад хувийн мэдээллээ алдаж байна. Олон улсын тагнуулууд мэдээж хэрэг АНУ-ын Ерөнхийлөгчийн утсыг чагнахыг оролддог. Бараг чагнадаг байх” гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгдэв.

 

Дээрх мэдээллийн дараа Трамп твиттертээ “Нью Йорк Таймс” сонин худлаа мэдээлэл нийтэд түгээж байна” гэж жиргэжээ.

 

Цагаан ордны тэргүүний утсыг чагнадаг гэх дуулианы дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чин Ин үгүйсгэсэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Ийм худлаа мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд танилцуулсан хүмүүст “Оскар”-ын шагнал өгвөл таарна” хэмээн мэдэгдээд Трамп “Apple” брэндийн утсандаа итгэхгүй байвал Хятадын “Huawei” брэндийн утсыг хэрэглэхийг зөвлөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
xaxaxahiwai xaxaxa jinhene hulgaich utas biz dee.ene hujaanuud hurdan ustaasaa
2018-10-26
Zochin:
Huvhai. Galzuu. Huur
2018-10-26