Тоглоомын талбайгаас алга болсон хүүхдийг хайж байна
2018-10-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай эрэгтэй хүүхэд алга болжээ. 

 

Тодруулбал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харьяат иргэн Б-гийн хүү А /6 настай, эрэгтэй/ 10.27-ны өдрийн 14:00 цагт тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлага 10.28-ны өдрийн 05:58 цагт  тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар болон Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 41 алба хаагч, Цагдаагийн газрын 44 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 117 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр 10.28-ны өдөр аймгийн төв болон “Олон нуурын тал”, “Шаврын гол”, “Зайврын мод”, “Дөтийн даваа” гэдэг газруудаар 70 км-т, “Тайшир”, “Дэлгэр”, “Жаргалан” сумын чиглэлд нийт 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 10.29-ний өдрийн 05:00 цагт түр зогсоосон байна.

 

Өнөөдөр /2018.10.29/ 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
ZOCNIN:
hunii ed erxten naimaalgcnid bhiig ygyisgexgyi ..
2018-10-29
Huuhed hulgaildag buleg baigaa TEG anhaaraldaa avaachee uragsh ni gargaad baigaa yum bishuu
2018-10-29