"Lion Air": Бүх зорчигчид АМИА АЛДЖЭЭ
2018-10-30

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737 MAX" онгоц Ява тэнгист осолдсон билээ. 

 

 

 

Тус онгоцонд нийт 178 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явсан ба аврагчид ослын газарт ажиллаж эхэлжээ. Зорчигчдын дунд гурван хүүхэд байсан юм. 

 

Тэгвэл ослын газар ажиллаж буй Үндэсний Аврах Алба олон тооны зорчигчдын цогцсыг уснаас гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Энэхүү аймшигт ослоор бүх зорчигчид АМИА АЛДСАН албаныхан зарлалаа. 

 

Ослын газар ажиллаж буй аврагчид онгоцны жижигхэн хэлтэрхий болон зарим зорчигчдын тээш зэргийг олж, уснаас гаргаад байна. 

 

Цаг агаарын хуьд тааламжгүй байгаа учир аврах ажиллагаанд саад учирч буй талаар албаныхан мэдээлэв.

 

Уг онгоц өчигдөр орон нутгийн цагаар 6.20 цагийн орчимд Жакарта хотоос хөөрсөн ба 13 минутын дараа радараас алга болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин