М.Энхсайхан: Эдийн засгийн хямрал гарахад бэлэн байх асуудлыг одооноос ярих хэрэгтэй
2018-10-31

2019 оны төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны ярилцлага Төрийн ордонд боллоо. Оролцогсод  ирэх оны эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

 

Монгол Улсын экс Ерөнхий сайд  М.Энхсайхан:

 

-Бидний тавьсан өр дэндүү их. Төр, хувийн хэвшил гэж хуваавал төрийн тавьсан өр хувийн хэвшлийнхээс дээгүүр байдаг, хөгжил буурай орнуудад. Байдал хүндрэхэд эцсийн зээлдүүлэгч хэн бэ гэдэг. Харамсалтай нь бидний тавьсан өр хамгийн их учраас эцсийн зээлдүүлэгч ОУВС байна. Бид өрөө яаж ч дараад өртэйгээ үлдэнэ. 

 

Том орнууд ДНБ-ийнхээ 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийдэг. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр хялбар мөнгөний зах зээл гэж байдаг. Бид чадалтайдаа “Чингис бонд” босгож чадсан юм биш. Дэлхийн зах зээл дээр хялбар мөнгөний зах үүссэн байсан.

 

Дэлхийн банкны судалгаагаар манай ЖДҮ-үүдийн 60 хувь нь санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн судалгаа байдаг. Учир нь банк  өртөг, ашгаа бодоод том төсөл, компаниудыг санхүүжүүлдэг болохоос ЖДҮ-ийг санхүүжүүлэх сонирхолгүй байдаг.  Тиймээс ЖДҮ-ийн зээлийн асуудал гарцаагүй Монголбанк, Засгийн газрын асуудал. Олон улсад жижиг, дунд бизнес, санхүүгийн компаниудад Монголын банкны салбар нээлттэй байх хэрэгтэй. Гаднын банкуудад өөрийн банкны тогтолцоогоо нээлттэй байх нь эрсдэлтэй ч олон улсад таниулахад нээлттэй.

 

Дэлхийн эдийн засаг хямарна гэсэн ойлголттой явж байна. Уналт ирэх нөхцөлд Монголбанкны бодлогын хэрэгсэл хүчин мөхөстөнө. Засгийн газар, Монголбанкны бодлого өөр хоорондоо авцалдаатай байх ёстой. Эдийн засгийн хямрал гарахад эргээд бид бэлэн байх тухай асуудлыг одооноос ярих хэрэгтэй.  

 

УИХ-ын экс гишүүн С.Дэмбэрэл:

 

-Засгийн газар нь алдагдалтай бодлого явуулж байгаа, дараа дараагийн жилийн өрийн асуудал яригдахад мөнгөний бодлогын нөлөө бууруулах байдал үүснэ. Бид бодлогоо сайн хийж чаддаггүй хүмүүс. Гадаад валютын урсгалыг наашлуулах нь биднээс хамаарч байгаа. Зэс, алт, нүүрс, түүхий эд төрийн өмч. Үүний урсгалыг хянаад, төр нь төрийн өмчит компаниудынхаа валютын орох, гарах урсгалыг хянадаг тогтолцоо байхгүй.

 

Бид ЖДҮ-ийн асуудлыг ярьж байна. Цаашдаа ЖДҮ-ийн сан цаашдаа аль нэг яам, сайдын багцад хэвээрээ байх юм уу. Сангийн бие даасан хараат бус байдал хуулиар хангагдаагүй үед нийгмийг шуугиулаад байгаа асуудал цаашдаа хөндөгдөнө.  Тиймээс ЖДҮ-ийн санг яамнаас гаргаж, Хөгжлийн банкны дэргэд өг. Үүнийг одоо хэлэлцэгдэж байгаа хуулинд анхаараад хийвэл нийгэмд өгөх зөв хариулт болно.  Ханшийн үйлдлүүд гарсан үед ханш огцом хөдөлдөг. Ханшийг онилж байгаа 40 орны тоонд Монгол Улс байхгүй, шилжилтийн үедээ явж байгаа 20 орны тоонд байна. Яагаад гэвэл Монголбанкны үндсэн бодлого нь мөнгөн дэвсгэртийг тогтвортой барих гэж тодорхойлсон.

 

СЗХ-ны дарга Ц.Даваасүрэн:

 

-2007 онд АНУ-д санхүүгийн салбараасаа хямрал үүссэн. Энэ хямралтай холбоотой АНУ-ын банк бодлогодоо өөрчлөлт хийсэн. Томоохон хэмжээний хөрөнгүүдийг худалдаж авах, богино хугацааны Засгийн газрын бондоос илүүгээр урт хугацааны санхүүжилт хийсэн. Үнэт цаасны зах зээл дээр сүүлийн 25 жил байгаагүй өсөлттэй гарч байна. Энэ хугацаанд Хөрөнгийн биржээр Засгийн газрын бонд арилжихгүй байгаа. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарч байна гэдэг нь харагдаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ яагаад шоронд орохгүй бна:
Монгол улсад онц ноцтой гэрээ хийх гэж байсан гэдгийг нь ажлын хэсэг нотлоод баахан ажилаа биз дээ. Энэ хүн ер нь Монголд юу хийсэн юм бэ? Дандаа Монголын эсрэг, ард түмний эсрэг үйлдэл хийсээр байсан нь батлагдаа биз дээ.
2018-11-01
kkk:
Энхсайханы зөвлөгөөг авах хэрэгтэй. Гэхдээ дандаа хэлснийх нь эсрэг хийх ёстой. ЕС байхдаа монголын үйлдвэрүүдийг элгээр нь хэвтүүлсэн хүн шүү дээ.
2018-11-01
dsn:
manaid er n ediin zasgiin terguuleh humuusee gedna tavij erh medeltenuud uursduu duraaraa bodlogo yvuulj irsnii har gai ene olon jil eh orond maani nuurleed bndaa , yum l bl delhiin olon ulsiin jishig gej hudlaa yrij balairaad baihiig l zogsooj dotoodiin nuuts bololtsoogoo ashiglaj tugrugniihuu une tseniig togtvortoi barih l yostoi bn shuudee!
2018-10-31
ард:
Энэ бээжин хавыг нутаг буцаа
2018-10-31
урвагч:
ЭМ СИ ЭС-д зүтгэж Тавантолгойн ордыг үнэгүй шахуу 60 жилээр Шенхуад өгөхөөр муйхарлаж байсан дуракийг барьж хориод ялыг нь эдлүүлэх шаардлагатай бна.............Бас болоогүй олон юм донгосч гэнэ ээ............
2018-10-31
М.Энхсайхан муу нохой:
Энэ муу гөлөг 2016 онд Эрдэнэс-Таван толгойн 49 хувийг Shenhua-д 400 сая доллараар зарахаар зүтгэж байсан, гадныхны, хятадын гар хөл болсон, эх орноосоо урвасан пизда
2018-10-31