Шүүгчид ёс зүйн сургалтад сууж байна
2018-11-01

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаа юм. Нийслэл дэх шүүгчдэд зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

 

Энэ удаагийн сургалт нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийтийн алба, нийгмийн харилцаа, хувийн амьдралд баримтлах ёс зүй, олон улсын стандарт, төвийг сахих зарчим, ашиг сонирхлын зөрчил, зан төлөв зэрэг сэдвээр үргэлжилж байгаа юм.

 

Шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготой уг сургалтыг өнгөрсөн сарын 22-30-нд орон нутагт есөн бүсэд зохион байгуулсан бөгөөд 271 шүүгч оролцсон юм. Харин нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” энэ сарын 7-ыг хүртэл 5 ээлжээр үргэлжлэх болох бөгөөд 209 шүүгч оролцоно.

 

Сургалтын нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шүүхийн сургалтын дизайн батлагдана. Энэ төлөвлөгөөгөөр шүүгчийн ёс зүй, хүний эрхийн сургалт үндсэн, бусад нь сонголтын шинжтэй байх юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хүний эрх болон ёс зүйн сургалтад заавал хамрагдана.

 

 

Энэ удаагийн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн юм.

 

Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Диана Фернандез “Шүүх засаглалыг шинэчлэхэд Азийн сан олон жил хамтран ажиллаж байна. Шүүхийн тухай багц хуулийн төсөл батлагдахаас эхлээд шүүгчийн сонгон шалгаруулалтын программ боловсруулж, шинэчлэх болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шүүгчийн ёс зүйн сургалт зэрэг олон чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
iljignii chihend alt hiisen ch segseren us hiisen ch segserne gej.Hun dairch alsan gemt heregten hun omno zogsoos es zui yariad baij baihad ta gemt heregten ta shuuhiig udirdah es zuigui hun geed helchih shuugchid oorsdoo es zuitei baij chadahuu.
2018-11-04
зочин:
ШҮҮГЧДЭД ЁС ЗҮЙН СУРГАЛТААР АВЛИГА АВЧ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛЖ БАЙГААМУУ ... ЭНЭ УЛС Ч УЛС БОЛОХООСОО ӨНГӨРЧ БАЙГАА БОЛОЛТОЙ
2018-11-01
ШҮҮГЧИД ЁС ЗҮЙН СУРГАЛТАНД СУУЖ БАЙНА. Энэ ёстой супер онигоо байна.
2018-11-01
Ёс зүйн сургалт гэж хайран төсвийн мөнгө. Угаасаа ёс зүйтэй хүмүүсийг шүүгч болгодоггүй юмуу? Шүүгч болсон хойноо ёс зүй заалгаад байгааг ойлгоход хэцүү л юм.
2018-11-01
Зочин:
Сургалтанд сууснаар ёс зүйтэй болохгүй ээ. Ёс зүйг хүмүүжил, боловсролоор олж авдаг юм.
2018-11-01
Зочин:
хүнтй ёс зүй гэр бүл буй болдог.ёс күйтэй гэр бүлд ѳссѳн эсэхийг судлах ёстой.үүнийтулд эх нцэгийн түзх хамаатануудыг нь судлах ёстой.сүүтэй үнээний тугал сүү. урдаг нохойн гѳлѳг урдаг л болдог .харин ёс зүйг хазаарлах нэг зүйл нь ём зүй алдвал хатуу шийтгэх хууль бх ёсвой.шшүгч нар сургалтанд муугаад сайн болохгүй сургалтын зардалаар мѳнгѳ иднэ ж: лүндэгдоржийг харахад ярихыг сонсоход ёс зүйгүй хүн тооцох уу
2018-11-01