Эва Лонгориягийн бяцхан СУПЕРМЭН
2018-11-01

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория энэ удаагийн "сүнсний баяр"-аар өөрөө бус хүүгээ гоёсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр хүүгээ СУПЕРМЭН болгосон ба зургийг нь өөрийн инстаграм хуудастаа нийтэлсэн байна.

 

Эва "Чи минь миний баатар. Миний өхөөрдөм хүү" гэж бичжээ.

 

Өдгөө 43 настай жүжигчин эмэгтэй өнгөрөгч онд  Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой хуримаа хийсэн билээ. Хос таван сарын өмнө  Сантиго Антино Бастон гэх хүүтэй болсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин