У.Хүрэлсүх “амиа бодож”, улсын төсвийг сөрөг хүчингүй батлав
2018-11-05

Намрын улс төр ширүүхэн өрнөж байна. Ерөнхийлөгч анх удаа УИХ-ыг тарахыг санал болгож, анх удаа УИХ  Монгол Улсын төсвийг сөрөг хүчингүй баталж, анх удаа олон нийт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумын зээл авсан улстөрчид  мэлзэхийг харлаа, үзлээ.

 

Парламент 2019 оны улсын төсвийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталлаа.  Ирэх онд  улсын төсвийн орлогыг  7,3 их наяд,  зарлагыг  9,4 их наяд төгрөг байхаар тусгав. Сонгуулийн жилийн өмнөх 2019 оны төсөвт эрх баригчид мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг түлхүү тусгаснаа Засгийн газар мэдэгдэж байлаа. Харин үүнд сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж,  сонгуулийн жилийг угтсан хөөрсөн төсөв нь эмзэг эдийн засгийг дахин хямралд хүргэх магадлалтай хэмээн сэрэмжлүүлж байсан юм.  Ерөнхийлөгчийн зүгээс  төсвийн урсгал зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн  хэдий ч “ажил хэрэг” болсонгүй, эрх баригчид нэгдмэл байр сууринаас асуудалд хандан олонхиороо хүч түрэв.

 

Олонхийн хүч зөвхөн санал, шүүмжлэлийг тусгаж авахгүйгээр зогссонгүй. Анх удаа улсын төсөв сөрөг хүчингүйгээр батлагдлаа. УИХ дахь АН-ын бүлэг ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийг зарлаж, улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ үед хариуцлага тооцохыг шаардан, хугацаатай завсарлага авч байлаа. Товлосон хугацаанд Засгийн газраас ямар нэг хариу өгөөгүйг  сөрөг хүчин мэдэгдэж,  өөрийн компанидаа зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох,  .Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг  шаардан, зөрчлийг арилгатал АН хуралдаанд оролцохгүй байхаа мэдэгдсэн юм.  Сөрөг хүчний 9 гишүүний хугацаагүй “ажил хаялт” энэ парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад гацаа үүсгэхгээргүй байгаа билээ. Тиймээс ч  эрх баригчид үнэмлэхүй олонхи 64-ийн бүлэг давуу талаа харгалзан, 2019 оны улсын төсвийг сөрөг хүчингүйгээр баталлаа.

 

Энэ завсар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийн сангаас зээл авсан нэр бүхий эрхмүүдийг зээлээ яаралтай төлөхийг үүрэгдэж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэрт хүрснээ УИХ дахь намын бүлгийн хуралдаан дээрээ мэдэгджээ. Тиймээс ч ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна.  Харин ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан эрхмүүд “Миний үүсгэн байгуулсан компани  хэдий ч би үйл ажиллагаанд нь оролцдоггүй, надад хамаарал байхгүй. Зээлээ хэрхэн төлөхөө тухайн компанийн удирдлагууд мэднэ. Хэн мэдээлэл ихтэй байгаа нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах өндөр магадлалтай” хэмээн мэлзсээр яваа юм. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн дотор хоёр сайдын нэг нь Я.Содбаатар. ЗТХ-ын сайдаар томилогдоод сар ч болоогүй Я.Содбаатарын  эхнэрийн компани ЖДҮ-ийн сангаас зээл авсан байгаа нь илэрч, хариуцлага хүлээхийг нийгэм шаардаж байгаа. Гэвч энэ удаад нийгэмд үүссэн галыг намжаахын тулд эхлээд салбар хариуцсан сайдыг хариуцлага хүлээлгэхээр эрх баригчид шийдэлд хүрсэн бололтой. 

 

Нөгөөтэйгүүр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “ЖДҮ-ийн сангийн үйл ажиллагаанд Засгийн газар шалгалт хийсний үр дүнгээр илэрсэн. Сонгон шалгаруулалтгүй явуулдаг байсныг ил тод болгоно” гэдгийг хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ тодотгож байна. Засгийн газар шалгалт хийж,  “илрүүлсэн” байж болох ч нийтэд зарласан нь сөрөг хүчин.  Тэгээд ч  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаал, мэдээллийн давуу байдлаа урвуулан ашигласан нь зөвхөн зээл авсан  гишүүд, сайдад хамаатаад зогсохгүй Засгийн газарт ч хариуцлага хэмжээний асуудал юм. Учир нь Засгийн шийдвэрээр сангуудын  зээл олголтыг хянагдаж  байгаа. Гэвч эрх баригчид   энэ удаад асуудалд намаа,  ирэх жилүүдээ тооцон бодож асуудалд хандахаар өөр аргагүй нөхцөл үүсээд байгаа. Ирэх жил сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрүүдээсээ хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Энэ үед намын даргын удирдсан Засгийн газрыг огцруулах нь 2020 оны сонгуульд сөрөг нөлөөтэйг  хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс улсаа биш намаа, амиа бодож, У.Хүрэлсүхийн Засгийг тогтоон барих нь эрх баригч хүчний хар хайрцагны бодлого болоод байгаа.

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо  “Би ард түмний итгэлийг алдахаас айж байна. Манай Засгийн газар шударга ёсыг тогтооно” хэмээн чанга дуугаар хэлж байлаа.  Таны хэлсэн чинээлэг дундаж давхрагыг  бий болгох зорилгодоо хүрэх нэг алхам нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл байсан. Атал Таны удирдаж байгаа МАН-ын төрийн түшээд, сайд нар сангийн мөнгийг ард түмэнд биш өөрсдөдөө хуваарилан, хуваагаад авчиж. Шударга ёс хаана байна, Ерөнхий сайд аа.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ХУРАНДАА ЕС-Д:
ШАНААДААД , ЦОХИЖ УНАГААД ЭХЭЛЭХЭЭР НЬ ҮНЭХЭЭР Л ОРВОНГООР НЬ ЦЭВЭРЛЭХ НЬ ДЭЭ ГЭЖ БОДСЫН. АМЬ НАСАА АЛДАХААС АЙХГҮЙ БАЙНАА МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ҮХЭХЭЭС АЙХГҮЙ ЗҮТГЭХ, ХҮРЭЛ СҮХ БАРЬСАН ХУРАНДАА ЮМ БАЙХ ГЭЖ БОДТОЛ ШАЛИХГҮЙ НЭГ АХЛАХ ТЭСЛЭГЧ Л БАЙЖ
2018-11-06
Хангал:
Ан хэрэг алгааа асем гэж аугаа луйварууд нь илэрээд кк
2018-11-05
Gana:
АН ШЭЭС НЬ ГООЖИХ НЭЭ ТА НАРЫНХ ШИГ ЭДИЙН ЗАСАГ ДОРОЙТУУЛАХГҮЙ ЗОХИЦУУЛАХ БАЙХ ЯМАР ЭЗ БАЙГААД ХЭРХЭН СЭРГЭЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ ЭЗ ХЭВИЙН БАЙГААГ МЭДЭХ ХҮН ОЛОН БНАААА
2018-11-05
Содбаатар сда мөнгө авсан нь тодорхой байхад яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ?!Энэ жил арслан Батсуурьт 1 тэрбум 200 сая үнэтэй хаус бэлэглээд л гайхуулаад байсан даа
2018-11-05
ард:
Ч. Хүрэлбаатар гэгч сдаакийг Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ бүлэглэн солонгосын сдаакуудтай хамтран луйвардсан гэх цол гушнин тамд очих хүртэл нь дагах болно.
2018-11-05
irgen:
AN hural haysan shuu dee yun ni buruu baihav Irts hursen bol bolno gedgiig bigd medej baigaa
2018-11-05
Зочин:
АН нам ямар нэмэр болох биш дээ
2018-11-05
Ard:
AH hyanaltaa myy tavisan baina.Avch baihad haana baisan ium beeee.
2018-11-05
jagaa:
Eronkhii saidaa demjix xeregtei. eldev bulai bulkhaitai temtsej baigaagaa l muu muuxaigaar bulj unagaxiig xicheedeg ni jam
2018-11-05
АН хэрэг угаасаа алга байна шүү дээ Бонд хөнгөлттэй зээл үнэ тогтворжуулах Эрдэнэтийн 49 аваад залсан хулгайчид олонтой юм шиг байна аа тэгэхээр олон түмэн найдар хэрэггүй болжээ
2018-11-05
МАНАН бүлэглэл хоорондоо муудалцлаа хөнжилдөө хөлөө жийлцээд байсны хар гай гарч байх шиг
2018-11-05
Дубайн гэрээ шиг юм бүгд л хийж байна даа. Гэхдээ аль нь ард түмэн бидэнд сайнаар нөлөөлсөн бэ. Лав л ЖДҮХС биш
2018-11-05
111111:
Олонхи юм бол эргэж буцаад байлгуй зоримог, хурдан, оновчтой гэснээрээ шийдээд явах хэрэгтэй. Тэртэй тэргуй та нарт тавих дун 2020 онд, тэр уед сорог хучин харж узээд байхгуй л байх....
2018-11-05