О.Баасанхүү: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцье
2018-11-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаас Б.Батзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг хуралдаандаа оролцож байгаагаа мэдэгдсэн бол гишүүн О.Баасанхүү:

 

-Зээл өгсөн сайдыг огцруулах асуудлыг ярьж байна. Зээл авсан гишүүдийг яах вэ?. Одоо Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж, гарын үсэг зурмаар байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарын ажлаа сайн хиймээр байна. Намын даалгавраар ажлаа хийсэн хүн. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хуралдаанд суух хэрэгтэй байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд хариуцлага хүлээж, гишүүнээсээ огцрох байх хэмээлээ. 

 

"Ерөнхий сайд одоогоор арга хэмжээнд оролцож байгаа учир чуулганы хуралдаанд сууж амжихгүй байгаа. Өнөөдөр өргөн барьсан асуудлыг хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга хэлээд хэлэлцэх асуудалдаа орлоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зөв:
Харин тийн. Өөрөө зайлаач.
2018-11-06
Ogtsruul
2018-11-06
zochin:
Chi ooroo zailaa Baasanhvv
2018-11-06
Зөв:
Харин тийн. Өөрөө зайлаач.