Оуэн Уилсон охиноо ГОЛЖЭЭ
2018-11-13

Холливуудын нэрт жүжигчин Оуэн Уилсон саяхан мэндэлсэн охиноо хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, уулзахыг хүсэхгүй буйгаа илэрхийлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Өдгөө 49 настай, гурван хүүхдийн эцэг Уилсоны экс найз бүсгүй Варуни Вонгсвират саяхан амаржиж, охинтой болсон байна. 

 

Тэрбээр охиндоо Лила гэх нэрийг хайрласан ба саяхан жүжигчинд энэ тухайгаа мэдэгдэж, өөрийнхөө овгоор овоглохыг хүссэн аж. 

 

Харамсалтай нь жүжигчин эр Лила охиныг "өөрийнх нь охин биш" хэмээгээд овог болон ямар ч хүүхдийн тэтгэмж өгөхгүй гэдгээ хувийн өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлжээ. 

 

Тэд 2013 оноос хойш болзсон ба энэ оны эхээр салцгаасан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин