"Бид уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчид ҮХЦ-д хандлаа
2018-11-14

ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон хүмүүсээс хариуцлага нэхсэн "Бид уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчид Үндсэн хуулийн цэцэд хандлаа. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд Үндсэн хууль зөрчсөн үү, энэ зээл гишүүдийг эргүүлэн татах шалтгаан болох уу гэдгийг тогтоолгохоор цэцэд хандсан байна. 

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мөн тэд гишүүдийн асуудлыг ёсзүйн дэд хороогоор хэлэлцэх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын дарга хүргүүлж буй аж.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг ард түмнээс уучлал гуйхыг шаардсан. Харин ёсзүйн хариуцлагад уучлал гуйх хэлбэр ордоггүйг жагсаал зохион байгуулагчид хэлж байна. Сануулах, УИХ-аар хэлэлцэх, холбогдох байгууллагад шилжүүлэх, дэгийн хуулиар хариуцлага хүлээлгэх гэсэн дөрвөн ёсзүйн хариуцлага байгаа. Тэгэхээр уучлал гуйгаад ёсзүйн хариуцлага хүлээчихнэ гэдэг бол үндэслэлгүй тайлбар гэдгийг "Бид уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчид хэллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Улс түмнийхээ эрх ашгийг нэгд тавина гээд суртчилаад амлаад гуйгаад сонгогдоод тангараг өргөөд гарсан гишүүд хувийн эрх ашгаа нэгд тавьсан нь ямар ч ёс зүйгүй уучилж болшгүй хэрэг. Ямар учраа мэдэхгүй 15-16тай хүүхдүүд биш. Санаатай төлөвлөгөөтэй хувилдаантай зохион байгуулалттай үүлдсэн гэмт хэрэг. Сайн дураараа огцорсон нь арай дээр
2018-11-14
Зочин:
Маш зөв дэмжиж байна Ард түмний мөнгө хоолноос хулгайлагч нартай хатуу тэмцэх хэрэгтэй Ийм ёс суртахуунгүй их хурал тарах хэрэгтэй их хурал биш их хулгайч нар боллоо
2018-11-14
Зочин:
Маш зөв залуучууд аа Та нарын цаашдын хувь заяа бүрхэг байгаа шүү. Монгол эх орон энэ бузруудаас болж сүйрлийн эрмэгт тулж ангал руу нисэхэд бэлэн болсон үед та нарын тэмцэл ангал руу унахаас сэрэмжлэх л болно
2018-11-14