Нүүрс тээврийн замд 50 гаруй хүний алтан амь үрэгджээ
2018-11-14

-Нүүрс тээврийн замд гарсан ослын улмаас 50 гаруй хүний алтан амь үрэгджээ-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машин галд өртөж, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч 97 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн. Харамсалтай нь өчигдөр /2018.11.13/ жолооч залуу бурхны оронд оджээ.

 

Гашуун сухайтын нүүрс тээвэрлэлтэд 13 мянган том оврын автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд 133 компани тээвэрлэлт эрхэлж байна. Үндсэндээ “Эрдэнэс тавантолгой” компани нүүрсээ БНХАУ-д худалдаалдаг. Харин нүүрсийг тээвэрлэх жолооч нарын асуудлыг хятадын тал хариуцдаг байна.

 

Гэтэл машинд байрлуулсан зориулалтын бус халаалтын төхөөрөмжөөс үүдэн гал гарч, жолооч залуу дөрөвдүгээр зэргийн түлэгдэлд өртсөн ч “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсийг тээвэрлэдэг “Омогт цагаан шонхор” компанийн зүгээс жолоочийн эмчилгээний зардлыг өгөөхөөс татгалзсан тухай гэр бүлийнхэн нь хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн.

 

“Омогт цагаан шонхор” компани нь 70 гаруй нүүрс тээврийн автомашинтай аж. Гэвч компанийн байр байгууламж нь чухам хаана байдаг нь мэдэгддэггүй, хариуцлага хүлээх эзэн олддоггүй байна.

 

Нүүрс тээвэрлэлт эрхэлдэг компаниуд дунд жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тээврийн хэрэгсэл ашиглахтай холбоотой бүх төрлийн даатгалыг бүрэн хариуцдаг, жолооч бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох хөдөлмөр, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журмыг баримталдаг аж ахуйн нэгж маш цөөн байгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний үр дүнд дурдсан байна.

 

Тухайлбал Эрдэнэс Тавантолгой ХК, орон нутгийн Тавантолгой ХК зэрэг нь нүүрс худалдан авагч компаниуд болох Шэнхуа, Чалко, Вэйнсвэй, Пушин гэх мэт компанид тээвэрлэлтийн асуудлаа даатгаж, тээвэрлэлтийн компаниудад ямар нэгэн шаардлага тавихаас зайлсхийдэг аж. Гэтэл БНХАУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэний хувьд эрхээ хамгаалуулах боломж байдаггүй. 

 

Нүүрс тээврийн замд дунджаар тооцвол өдөрт 4-5, 1 сард 125 орчим осол гарч, сар бүр 1 хүний амь нас хохирч байгааг 2010-2018 онд Гашуун сухайтын нүүрс тээврийн замд гарсан ослын улмаас 50 гаруй хүний алтан амь үрэгджээ.

 

Зөвхөн ослын улмаас 50 гаруй хүний амь нас үрэгдсэн бол галд түлэгдэж, бусдад зодуулж, золгүй байдлаар эрүүл мэндээрээ хохирч хичнээн хүн бурхны оронд одсоныг хэлж мэдэхгүй юм. Энэ удаад  талийгаач залуугийн эгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсандаа хэргийг олон нийтэд ил болгосон. Өөр хичнээн жолооч компанийн буруутай, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан амь насаа алдсаныг тааварлахад бэрх. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Tumur zamaa barisan bol ingej altan ami uregdehgui baisan yum.
2018-11-15
Zochin:
Arai ch dee, ymar teheg gereetei um be. Nuurs teeverleh asuudliig tsaad tal n hariutsana gej uu baisan um be? Hezee ch hariutslaga huleehgui baihad, NANAIHAN ARAI DENDUU BAIH UM, UM MAANII BAD MI HUM
2018-11-14
Хүрэлсүх, Хүрэлбаатар нарын эдийн засаг өссөн гэдэг шоу үнэндээ энэ залуусын амиараа төлж зөөсөн жаахан нүүрсний өртөг орлого өөр юу ч биш. энэ нүүрсний замд долоо хоног бүр хүн үхэж байгаа шүү
2018-11-14