Өмнөд Солонгост цэцэрлэгийн ойролцоо тамхи татахыг хоригложээ
2018-11-16

Өмнөд Солонгосын эрх баригчид ирэх сарын 31-ний өдрөөс эхлэн цэцэрдлэг болон өдөр өнжүүлэх байрны ойролцоо тамхи татахыг хориглосон талаар "www.koreatimes.co.kr" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар өчигдөр тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна. Уг журмыг зөрчсөн иргэн 100 мянган вон буюу 88 мянган ам.доллараар торгуулах аж. 

 

Байгаль орчны бохирдол бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн учир хорт утаанаас хойч үеэ  хамгаалахын тулд дээрх журмыг баталсан гэнэ.

 

Өмнөд Солонгос өнгөрөгч 1995 оноос байгуулсан тамхи татахыг хориглосон онцгой бүсүүдийг өргөжлүүлэхээр болсон байна. 

 

2015 оноос интернэт кафе, нийтийн тээвэр, зоогийн газарт тамхи татахыг хуулиараа хориглосон билээ. 2017 оны арванхоёрдугаар сараас  биллиард, голф зэрэг үйлчилгээний газруудад тамхи татахыг хоригложээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
T1:
88dollar geech
2018-11-16