ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчиллээ
2018-11-16

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын орон тоог шинэчлэн батлав.

 

 

2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба үндсэн 6, бүтцийн 8 нэгжтэйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана.

 

Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дүрмийг мөн шинэчлэн баталлаа.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын шүүх захиалгаар хүнийг гэмт хэрэгтэн болгож хохироох,шудрага бусаар баяжсан хүмүүсийн цуглардаг газар болоод удсан. Энэ газар салхи оруулж шудрага үнэний төлөө газар болгох цаг нь болсон. Хэн намайг хэлж нохойг хэн саах вэ? гэсэн сэтгэхүйтэй энэ газар шудрагаар ажилладаг байсан бол Монгол улс арайч өнөөдөр шиг ийм байдалтай, улс орон хямарч ард түмэн ядуурлын туйлд орохгүй байсан. Шүүхэд бүгсэн авилгач,хулгайч,дээрэмчдийг зайлуулах цаг нь болсон.
2018-11-16
Шударга иргэн:
Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгаж Төрийн албаны зөвлөлд шүүгч нарыг сонгон шалгаруулах ажлыг нь өгч, бусад чиг үүргийг нь УДШүүхийн Тамгын газарт өгөх хэрэгтэй юм шигээ.
2018-11-16