Хотын даргыг огцруулах асуудлыг баасан гаригт хэлэлцэнэ
2018-11-19

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-ны 09.00 цагт  хуралдуулахаар товлов. Энэ хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай юм. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Су.Батболд нэг их сайн ажиллаад байгаа юм алга. Түүнээс гадна 60 тэрбумын бүлэглэлээс салж намаа, улс төрийг цэвэрлэх гэсэн улс төрийн шийдвэр байх шиг байна. ЭНэ бол маш зөв шийдвэр ,,, Ингэж байж л Хүрэлсүх сайд шударга ажиллаж чадна. Албан тушаал зардаг нь үнэн ш дээ,
2018-11-19
Үнэн үг:
Өнгөрсөн хагас жилээр Хотын удирдлага сайн ажилласан гээд л шагнаад байсан өнөөдөр муу байна гээд л нөгөө хотын даргаа огцруулах шаардлага тавьж байх юм. Энд логик утга байна уу төрийн дээд түвшний ажлын хариуцлага, бодлого гэж байна ард олон юу гэж ойлгох вэ.
2018-11-19