Үхсэн халимны гэдэснээс 6 кг хог гарчээ
2018-11-21

Индонезийн  Капота арлын эрэг орчимд үхсэн халимны гэдэс дотроос их хэмжээний хог хаягдал илрүүлсэн талаар "ВВС" агентлаг мэдээллээ.

 

 

Халимны гэдсэнд 115 ширхэг цаасан аяга, 4 ширхэг хуванцар сав, 25 ширхэг гялгар уут болон хоёр ширхэг сам хорхой байжээ.

 

Эдгээр хог хаягдал нийлээд 6 кг болсон гэнэ.

 

Халимын үхлийн шалтгааныг хүний буруутай үйл ажиллагаа,  орчны бохирдол гэв. "Хог хаягдал халим гэлтгүй загаснуудад заналхийлж буй нь сэтгэл түгшээж байна" гэж "Вакатоби" Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдэгджээ. 

 

 

Гялгар уут болон бусад хог хаягдлаас болж өнгөрөгч онд 100 гаруй далайн амьтан амиа алдсан аж.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ai huurhii ih zovj uhsen baihdaa
2018-11-21