Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21

 

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2018.11.21/ 00:00 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 00:08 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн О /30 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Г /9 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene gal sonoogchid amsgaliin maskgui ajillaj bolohgui dee oorsdoo utaand hordono shdee
2018-12-16