Ханхүүгийн титмийг хамгаалах ЯДМАГ оролдлого
2018-11-21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Саудын Арабын ханхүүгийн талаар өөрийн байр сууриа хүргэжээ. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Тагнуулын газар хэдхэн өдрийн өмнө Туркийн Истанбул хотын Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн ЗАХИЛАГЧ-ийг нийтэд зарласан. Тагнуулын мэдээлэл дээр үндэслэн уг хэргийн захиалагчийг Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Уг дүгнэлттэй ижилхэн байр суурьтай буйгаа Туркийн тал мэдээлж, “Туркийн газар нутагт аллага үйлдсэн арабчуудыг шилжүүлэн өгөх учиртай” хэмээн Саудын Арабын эрх баригчдад хандан мэдэгджээ.

 

Саудын Арабын прокурорууд угсаа залгамжлагчаа буруугүй гэж мэдэгдэж, “сэтгүүлчийг хөнөөсөн 21 этгээдийг баривчилсан ба эдгээрийн тав нь хэргээ хүлээсэн” гэв. Хэргээ хүлээсэн хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноохоор төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

 

Мөн ханхүү өөрийгөө “алуурчин” биш гэдгээ батлахын тулд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо энэ сарын 30-нд эхлэх “Их 20” дээд хэмжээний уулзалтад улсаа төлөөлөн оролцохоор болсон. Дээрх мэдэгдлийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тагнуулын байгууллагынхаа дээрх дүгнэлтэд эргэлзэж, эсрэг байр суурьтай буйгаа дуулгалаа.

 

Ерөнхийлөгч Трамп “Сэтгүүлчийн үхлийн гол захиалагч ханхүү” гэдэг нь тун нэг талыг барьсан дүгнэлт. Энэ бүхэн баримтаар нотлогдоогүй шүү дээ. Би гайхаж байна. Яагаад АНУ-ын хашир туршлагатай хүмүүс юун дээр тулгуурлан энэхүү дүгнэлтийг хийж орхив” гэж мэдэгджээ. Харин “CNN” агентлаг эрхэм Ерөнхийлөгчийнхөө мэдэн будилсан мэдэгдлийг “Харин та л нэг талыг барьж байна. Таны нүд үнэн, зөвийг ялгахгүй байна уу. Эргэн тойрноо анхааралтай хар” гэв.

 

 

Хэрвээ ханхүү аллагын захилагч нь тодорхой болвол тэрбээр “угсаа залгамжлах” байр сууриа алдах эрсдэлтэй гэнэ. “Тиймээс ямар ч хамаагүй аргаар титмээ хамгаалахын тулд ийнхүү Трампаас тусламж хүсч, нэрээ цэвэрлэхээр төлөвлөжээ” хэмээн хэвлэлийнхэн мэдээллээ.

 

Саудын Араб улс бол Ойрхи Дорнод дахь АНУ-ын гол холбоотон ба гол санхүүгийн их үүсвэр. Учир нь АНУ жилд тэрбумаар хэмжигдэх зэвсгийг Саудын Арабт худалдаалдаг. Цагаан ордны хэвлэлийн алба “Ерөнхийлөгч Трамп Саудын Арабын талд бат зогсч байгаа” гэх хэвлэлийн мэдээг хэвлэлийнхэнд тараасан аж.

 

Уг мэдээнд “Иран бол дэлхийн дайсан. Тэд олон улсыг хуурч өнөөг хүртэл цөмийн зэвсгийг дэлгэрүүлсээр байгаа. Энэхүү харгис дэглэмтэй улстай тэмцэх, сөрөн зогсоход ганцхан Саудын Араб улс АНУ-д туслах болно. Бид хамтын хүчээр Ираны харгис дэглэмийг эсрэг тэмцэнэ” гэж бичжээ.

 

Трамп “Тагнуулынхан дүгнэлтээ хараахан баталгаажуулаагүй байгаа. Би хувьдаа энэхүү аймшигт аллагын захиалагчийг угсаа залгамжлах ханхүү гэдэгт эргэлзэж байна. Ханхүү удахгүй Саудын Арабын эзэн хаан болно. Жамал Хашоггигийн аллагын талаарх баримт байхгүй. Зөвхөн таамгууд л  байна. Таамаг хэн нэгнийг буруутан болгож болох ч ялтан болгож болохгүй. Бүх зүйл баримт, нотолгоотой байх учиртай. АНУ ямар тохиолдол Саудын Араб улстай хамтран ажиллах болно. Саудын Араб бол манай гол холбоотон. АНУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон Израйль, Саудын Араб зэрэг холбоотон орнууддаа санаа тавих учиртай. АНУ үргэлж ҮНЭН-ий талд зогсоно” гэж мэдэгджээ.

 

“Тагнуулынхан Ерөнхийлөгчийнхөө мэдэгдэлд сэтгэл дундуур байгаа” хэмээн ойрын эх сурвалж хэвлэлийнхэнд дамжуулсан аж. “Трамп болон ханхүү нар “Их 20”-ийн үеэр уулзахаар тохиролцсон” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ.

 

Нэг талыг барьсан Трампын мэдэгдлийн дараа Ираны Гадаад хэргийн сайд Завад Жариф твиттертээ “Ноён Трамп Саудын Арабын булхайг нуухын тулд Ираныг буруутан хэмээн ярьж байна. Магадгүй та бүхэн Калифорнийн түймэрт хариуцлагатай хандах хэрэгтай байх” гэж жиргэжээ.

 

Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймрээр 79 хүн амиа алдаж, 1200 хүн сураггүй болж, 12 мянган байшин шатаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ууу:
Зоног шар нохой.
2018-11-22
иргэн:
Мөнгөтэй л бол юуг хийж болно гэдгийг ардчилалын эцэг орон АНУ нотолж байнадоо. Элэнцэгний ардчилал гэж байхав дээ. Манай улс төрчид ч яг адил,
2018-11-21
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-21
Зочин:
Хүн төрлөхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэгч шизотой сармагчин. Хэзээ нэгэн цагт түүхийн тавцан дээр цаазлуулах ялтан.
2018-11-21