Хуульзүйн байнгын хорооны ирц бүрдэж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
2018-11-21

 

2019 оны Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэл нь хориг тавьсан.  Ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх үед зарлагыг хэмнэх, орлого бүрдүүлэх талаар УИХ-д хүргүүлсэн түүний саналыг  тусгаагүй. Тиймээс ч Ерөнхийлөгч ирэх оны улсын төсвийг хэт хөөсөрсөн, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж бүхэлд нь хориг тавиад байгаа билээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээж авахыг дэмжихгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Төсвийн байнгын хороотой зэрэгцээд Хуульзүйн байнгын хороо хэлэлцэж, дүгнэлтээ гаргах байсан ирц нь бүрдэхгүй өнөөдрийг хүрлээ.  Өнгөрсөн долоо хоног болон энэ долоо хоногт Хуульзүйн байнгын хорооны хурлыг хэдэнтээ зарлаад ирц бүрдэхгүй шалтгаанаар хойшилсоор байгаа юм. Өнөөдөр ч мөн байнгын хорооны хуралдах хуваарьт багтаасан. Ирц бүрдэх эсэх нь улс төрийн тохирооноос хамаарах болчихоод байна.

 

Энэ долоо хоногийн эхэнд нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй гишүүдээс Хуульзүйн байнгын хороонд харъяалагддаг. Хуульзүйн байнгын хороо 18 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс  дарга Ш.Раднаасэдээс эхлээд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, гишүүн О.Батнасан, Н.Учрал, Л.Энхболд, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал гарын үсэг зураагүй.

 

Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах бичиг гарын үсэг зураагүй гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудалд шантааж, хийж, ирц бүрдүүлэхгүй байна гэсэн хардлага ч явж байлаа. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын бүлэгтээ “Ерөнхийлөгчийн хоригийг энэ удаад хүлээж авах нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн байлаа. Харин МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, Төсвийн байнгын хороогоор ч дэмжигдээгүй билээ.

 

Ямартай өнөөдрийн Хуульзүйн байнгын хорооны хурлын ирц 55.6 хувьтайгаар бүрджээ. Тиймээс Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг эсэхэд дүгнэлт гаргаж, чуулганы хуралдаанд танилцуулах юм.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол улсын төсөвт хориг тавина гэдэг чинь угаасаа утгагүй зүйл. Төсөвгүй бай гэсэн үгүү? Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар төрийн нэр төрийг дэндүү гутааж байна. З.Энхболд гэдэг нөхрийг зайлуулаачээ.
2018-11-21
Иргэн:
Төсөвөө хэрэглэх цаг нь бараг болчихоод байхад хориг мориг хэлэлцэнэ гэдэг чинь угаасаа инээдтэйшдээ?! Хоргийг хүлээж авах онолын хувьд гарц алгаа л гэсэн үгдээ?! Яахыг нь харж л байя?!
2018-11-21
Үнэн үг:
Хуулийг гууль болгож, төрийн зарчмыг алдагдуулж, бузарлаж байгаа зүйл чинь энэ гишүүдийн тойргийн гэж нэрлэгддэг авилгалын мөнгө шүү дээ.
2018-11-21
huleej avaad hereggui ee jenkod 500 terbumiig ogohiin tuld horgiig huleen avdag gej logik alga daa
2018-11-21
Zochin:
Uls oron hetsuu baina shdee Horigii ni huleej avaad zasaj zalruulaad yavaach
2018-11-21