Хоёр Солонгос 65 жилийн дараа авто замаар холбогдоно
2018-11-21

Хоёр Солонгосын эрх баригчид урьдчилан тохиролцсоны дагуу цэрэггүй бүсийг авто замаар холбохоор болжээ. Ийнхүү хоёр улс 65 жилийн дараа анх удаагаа авто замаар холбогдох ба уг ажил маргаашнаас эхлэх гэнэ. 

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрөгч есдүгээр сард Пхеньян хотноо айлчилж, удирдагч Ким Чен Унтай уулзах үеэрээ "Пхеньяны тунхаг бичиг"-ийг амжилттай байгуулсан юм.

 

Тунхаг бичгийн дараа өмнөд болон хойдын талынхан цэрэггүй бүс дэх тэсрэх бөмбөгийг цэвэрлэж, харуулын байрууддаа нураасан билээ. 

 

"Маргааш буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ний өдөр цэрэггүй бүсэд 12 метрийн өргөн замыг холбоно" гэж Хөх ордноос мэдээлжээ. "Гэхдээ уг зам шороон зам" хэмээн ойрын эх сурвалжийн мэдээллээс иш татан "www.koreatimes.co.kr" сайт уламжлав.

 

Мөн энэ ондоо багтаан хоёр улсыг холбосон төмөр зам байгуулах ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ. 

 

1950 онд дэгдсэн Солонгосын дайнд албан ёсоор цэг тавих ажлыг эрчимжүүлэхийг Хөх ордны тэргүүн Мун АНУ тэргүүтэй орнуудаас хүссэн билээ.

 

"Гэхдээ дайнд цэг тавих ажил хамгийн багадаа 1-3 жил хүртэл үргэлжилнэ" хэмээн Пхеньян мэдэгдэж буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Мундаг залуу УДИРДАГЧ байна.
2018-11-21
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-21