Төрийн албан хаагчид осолдож, хүнд гэмтжээ
2018-11-22

 

Орон нутагт төрийн албаны шалгалт хийхээр явсан алба хаагчид зам тээврийн осолд өртөж, дөрвөн хүн гэмтжээ.

 

Тодруулбал өчигдөр /2018.11.21/ 20.30 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 километрт, Солонготын давааны өвөрт Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон бусад яам, агентлагын албан тушаалтнуудын зорчиж явсан тээврийн хэрэгсэл гүүрний далангийн эрэг мөргөж, осолдсон байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан жолоооч, зорчигч нарын дөрвөн хүн хүнд гэмтжээ. Автомашинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн зорчиж явсан бөгөөд эмэгтэй зорчигч ухаан ороогүй байгаа аж.  

 

Осолд өртсөн хүмүүсийг Улаанбаатар хот руу авчрахаар нисдэг тэрэг хөдөлсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ бол МИ ОВОГТ, ХОРЧИН ХАЯН-ЯРВААГИЙН ХОРТ САНАА, ХАРААЛЫН БУЗАРААС Л БОЛЖЭЭ..
2018-11-22