"60 тэрбум"-ын ЭЗЭРХИЙЛЭЛ
2018-11-22

- Миеэ !

- Ай?

- Наранхүү, Саранчимэг,

Одончимэг гурав юу вэ?

- Oo, ЖДҮ эрдэнэ! (Oрчин цагийн ардын дуунаас)

 

 

 

Дүүрэг хуваах мэдээ

 

2018 оны 11 сарын 5-ны өдөр НИТХ-ын XIX хуралдаанаас Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийг батлах явцад хотын хүн амын тоо, нягтаршлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хувааж, шинээр 2 дүүрэг байгуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов гэсэн мэдээ цацагдахад хэн ч цаад учрыг анзаарсангүй өнгөрчээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хуралдаан дээр уг санал гаргасан ч боловсруулсан, төлөвлөсөн, хэрэгжүүлэх баг нь огт өөр хүмүүс, огт өөр газар байлаа. Жинхэнэ зорилго нь ч өөр байсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг зүгээр л дайварт нь хавчуулагдсан бөлгөө. Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Баянзүрх дүүргийг голчлон ярьж, 28 хороо, 331.5 мянган хүнтэй хамгийн том дүүрэг. Төрийн үйлчилгээг явуулахад хүндрэлтэй байгаа учраас"гэсэн шалтаг дурдав. 

 

Үүний цаана юу нуугдаж байсан бэ гэдгийг торуулахын тулд дүүргийг хэрхэн хуваах гэж байсныг мэдэх ёстой.

 

БЗД-ийн Энхтайвны өргөн чөлөөнөөс урагшхи хэсэг, баруун талдаа Сэлбэ голоор зааглагдан Замын цагдаагийн гүүрээр гармагц Маршалын гүүр хүртэлх замын зүүн хэсгийг оролцуулаад Хонхор тосгон хүртэлх нутаг дэвсгэр нь шинэ дүүрэг болох агаад Дүнжингарав хэмээн нэрийдэхээр шийджээ. Шинэ дүүргийн захиргаа хаана байрлах вэ? гэдэг асуултын хариуг нэр нь зааж өгнө. Тийм ээ, Дүнжингарав захын зүүн талд дүүргийн захиргааны барилга байгууламжид УИХ-ын гишүүн Б.Наранхүү сайхан сэтгэлээрээ өөрийн эзэмшлийн газраас тасдаж өгөхөөр бэлдчихсэн байгаа аж.

 

Яагаад, яах гэж?

 

Түүх сөхье. УИХ-ын дарга М.Энхболд УБ хотын захирагч байхдаа 2000 онд А/282 тоот захирамж гаргаж иргэн Б.Наранхүүд нийтдээ 90 га газар олгожээ. Уг газрын 30 га-д нь цэвэр усны худгууд байрлаж байсан тул 2003 оны 3 дугаар сард Хотын төвлөрсөн усан хангамжийн бүсэд хамгаалалт тогтоох тухай 95 тоот захирамжийг гаргав. Ингэснээр цэвэр усны эх үүсвэрийн 36,37,38, 43, 44,45 дугаар худгуудыг нүүлгэн шилжүүлсэн. Удалгүйтэргазар дээр дээр“Баян монгол” тэргүүтэй хорооллууд шил даран боссон байдаг. Өөрөөр хэлбэл М.Энхболдын зүгээс албан тушаалаа ашиглан Б.Наранхүүд газар олгоод, дараа нь газраа үнэд оруулан зарах нөхцлийг нь бүрдүүлж өгсөн юм. Ингэснэр тэр орчимд маш олон орон сууцны хороолол хотхонууд ямар ч төлөвлөлтгүй баригдсан билээ.

 

Хотын бүлэглэл буюу одоогийн нэршил нь 60 тэрбумын бүлэглэл Б.Наранхүүгийн зарсан газрын орлогоор маш их эрх мэдэл, боломжийг өөрсөддөө олж авсан юм. Эрх мэдэл хөрөнгөндөө саагиж явсан тэд З.Доржзодов хэмээх газар дороос гэнэт гарч ирсэн гайны улмаас илчлэгдсэн. Гэвч нэр төр, эрх мэдлээ эргүүлэн олж авахад нь тэдэнд бүр их мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас олох вэ?

 

Дараагийн 60 тэрбум

 

Б.Наранхүүд өгсөн нийт газрын талаас илүү хэсэг нь хоосон дүнхийж байгаа. Дүнжингарав захын зүүн талаас үргэлжлээд Амгалан хүрэх урт нарийн хирнээ 90 га гаруй том талбай бий. Зам сайтай. Гэвч бохирын болон цэвэр ус, дулааны шугам байхгүй. Үүнээс болоод газрыг үнэ хүргэн зарах боломж  ихээхэн хумигдаж өдий хүртэл олигтой зарж чадаагүй юм. Тэрээр өмнө нь 1 га газрыг 2 сая доллараар зарж явсан түүхтэй. Өдгөө үлдсэн 90 га газраас багадаа 180 сая доллар буюу 450 тэрбум орчим төгрөг босгох түүхэн боломж өмнө дурайж байна. Сонгуулиар далимдуулан 60 тэрбумыг босгож асан Сандуй дүүгийн схем илчлэгдсэн, одоо ашиглах ямар ч боломж байхгүй. Гэтэл өөрийн болоод М.Энхболд ахынх нь ирээдүйн улс төр нь мөнгөнөөс асар их хэмжээгээр хамааралтай. Тэр мөнгө төмөр замын дагуух газарт сул хэвтэж байдаг.

 

Б.Наранхүү Цензургүй ярих үедээ түүнээс Баянмонгол хорооллын орчимд газар худалдаж авсан барилгын компаниудын шаардлагаар төмөр зам доогуур нүхэн гарц гаргасан чинь зардал нь тэрбум төгрөг болсон талаар сүүрс алдан дурдаж байсан. Тэр дүүдээ 2 тэрбумыг хүүгүй зээлчихдэг сайн ах ч гэлээ газар худалдан авах хүмүүсийн бол сайн ах биш шүү дээ. Нэг нүхэн гарц л тэрбум болсон болохоор дулааны, бохирын, цэвэр усны шугам бол ойломжтойтамтагаа алдсан тоо гарах биз.

 

Б.Наранхүүгийн хөдөөх маягийн гүйлгээ ухаанд энэ их мөнгийг төрөөс гаргуулах мэргэн санаа төржээ. Ердөө л Баянзүрхээс тасдаад шинэ дүүрэг байгуулж, захиргааг нь Дүнжингарав захын зүүнтээ байршуулчихъя. Тэгээд шинэ дүүргийн захиргааны барилга руу хотын төсвөөр инженерийн иж бүрэн шугам татуулна. Инженерийн дэд бүтэцтэй, байрлал сайтай газар га нь 2 сая доллар байтугай үнээр борлогдно.

 

Ганган санаагаа ганц ах М.Энхболддоо хэлээд, тэр нь гарын хүн Су.Батболддоо үүрэг болгосноор шууд хэрэгжилтэд шилжив. НИТХ-ын төлөөлөгчдөөс саналыг барьж гүйх Б.Сүхбаатар нарын хүмүүсийг ч олов. Санал дэвшлээ, хурлаар хэлэлцлээ, УИХ-д өргөн барьлаа. Тээр дээр дарга ах сууж байгаа, хэлэлцэх асуудлын жагсаалтад түвэггүй оруулах нь тодорхой. Кнопнууд ярс хийтэл дарагдахад дараачийн 60 тэрбум бэлэн болно. (уг нь 450 тэрбумтөгрөг олно биз дээ? гэж хэн нэг нь асуувал Б.Наранхүүгийн хариулт бэлэн. Сайн дүү нь 60-ыг ганцаараа гаргачихлаа. Үлдснийг өөрсдөө ол доо. Хажуудах эрдэнээ харйлаж, гамнаж бай л даа)

 

Гэтэл… У.Хүрэлсүх хэмээх бул хар чулуу хөндөлсөв. Тэр “Боль, та нар!” хэмээн эрс хэлжээ. Ерөнхий сайд хоёр зүйл дээр бүлэглэлийн замд тээг болов. Эхнийх нь хэсэг бүлгийн явцуу эрх ашигт хөтлөгдөн засаг захиргааны нэгжийг хуваах, шинээр бий болгох нь төсөвт ачаалал өгч, иргэдийг чирэгдүүлнэ гэж үзсэн. Хоёр дахь нь ЖДҮХС-д шалгалт хийхийг үаль 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдад үүрэгдсэн явдал. Хоёрдах нь бүлэглэлийн санхүүгийн схемийг тас татах нь тодорхой шийдвэр байсан тул 60 тэрбумын бүлэглэл сөрөг арга хэмжээ авах арга хайж эхэлсэн юм. Мунгинаж суусан тэдэн рүү Ц.Элбэгдорж гадаадаас ярьж, зам зааж өгсөн нь өрсөж зарлах мэх байсан аж.

 

Тэр үест Б.Наранхүү өөрийг нь шантаажилж, газар бэлгэнд авсан ч хариуд нь ивээж ирсэн Элбэгээ ахдаа дүүрэг байгуулах ганган санаагаа ярьчихсан нь монголын улс төрд өнөөдөр өрнөж буй бужигнааныг хурдасгагч болчихсон юм.

 

Иргэд санаж байгаа бол хотын дарга асан Э.Бат-Үүл 2013 онд захирамж гарган хууль бусаар олгосон 40 газрын эзэмших эрхийг цуцалсан. Тэр дотор 26-д нь Б.Наранхүүд хууль бусаар олгосон 90 га газар буй. Б.Наранхүү эхлээд намынхаа нөхдөөр дамжуулан Э.Бат-Үүлд нөлөөлөх гэж үзсэн ч бараагүй. Ингээд хамаг “том ахдаа” ханджээ. Том ах удаан ч бодсонгүй Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт орооцолдуулан бажигдуулж байгаад гэнэт “өршөөснийг” бүгд санаж байгаа байх. Учрыг нь бол хэрийн хүн гадарлахгүй. Б.Наранхүү газраа эсэн мэнд авч үлдэх, Ц.Элбэгдорж газрыг нь хураагдахаас аврах гэсэн хоёр үйл явц тэнд явагдсан бөлгөө. Үр дүнд нь Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар Дүнжингарав захын ойролцоо Чухаг 1, 2 хэмээх тансаг хорооллуудыг босгон борлуулж буй. Гол нь аврагдсан газраас дараачийн 60 тэрбумыг гаргаж авах л чухал. Үгүй бол ирэх сонгуулиар бүлэглэл үсгүй хусуулах айдаст автжээ.

 

Ц.Элбэгдорж маш тодорхой дараалсан арга хэмжээ авахыг зааварлажээ. Эхлээд ХДҮХС-д оруулсан У.Хүрэлсүхийн шалгалтын дүн зарлагдахаас өрсөж зээлдэгчдийн нэрийг ил болго. Энэ хэрэгжив. Дараа нь ирэх сонгуулийн суурь бааз болох Дүнжингарав дүүргийг байгуулах ажиллагааг хурдасга. Энэ ид хэрэгжиж байна. Аа тийм, АСЕМ-ийн идэлт уултын асуудлыг чимээгүй болгож, шалгалт хийсэн Аудитын газрын даргын амыг хамхи. Энэ үүргийг М.Энхболд баатарлагаар биелүүлснийг олон бүгдээр харсан.

 

Аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар АСЕМ-ийн санхүүд хийсэн шалгалтаар өчнөөн зөрчил илрүүлсэн нь үнэн. Гэвч өөрөө ЖДҮ зээлхусчихсанболохоор М.Энхболдын шахаанд орохоос арга байхгүй.АСЕМ зохион байгуулагчид 395.7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан. Үүнээс 290 орчим тэрбум төгрөгийн зарцуулалтыг зөрчилтэй гэж Аудитын ерөнхий газраас тайлан дүгнэлт гаргасан.200 гаруй тэрбум төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр жилийн 4.5 хувийн хүүтэйгээр "АСЕМ Вилла"болон бусад зочид буудалд нэн хөнгөлөлттэй зээл олгосонюм. Худалдан авах ажиллагааны журам, тендерийн тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж олгосон, шууд гэрээлсэн ажлуудаас 79.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ хэрэг Ц.Элбэгдоржийн шахалтаар ийнхүү замхрах тал руугаа орох гэж байна. Ерөнхий прокурорын орлогч М.Амгаланбаатар Д.Хүрэлбаатарын адилаар ЖДҮХС-аас зээл авсан нь нотлогдоод байгаа ч М.Энхболд, Ц.Элбэгдорж аль аль нь хөөх сонирхолгүй байгаа. Учир нь шударга бусын хонгилын нэгэн чухал элемент нь тэр билээ.

 

60 тэрбумын төлөөх золиосууд

 

Дүнжингарав дүүрэг байгуулах ажиллагаанд саад болох гол хүн Ерөнхий сайдыг буулгаж авахын тулд Засгийн газрыг огцруулахаар шантаажилж эхэлжээ. Д.Хаянхирваа хэмээх 60 тэрбумын бүлэглэлийн нарийн бичгийн дарга үүнийг эхлүүлэв. Ардчилсан намын бүлгээс Б.Пүрэвдорж маш их иэдвхийлж байгаа нь тэр Ц.Элбэгдоржийн хамаатан, сайн дүү нь юм.

 

Хэрвээ иргэд энэ үйл явцын эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудыг санаж байгаа бол:

 

  • ЖДҮХС-ийн зээлийн эздийг илчисэнгавъяаг” 60 тэрбумын бүлэг өөр дээрээ наах оролдлогыг хүчтэй хийж эхлэв.
  • Ц.Элбэгдорж гэнэт FB live хийж, АСЕМ гэж маш сайхан зүйл хийсэн чинь Аудитын газрын дарга намайг гутаагаад байна гэсэн утгатай зүйл ярив. Яриан дунд АСЕМ-ын мөнгө чинь хятад, германы хандив, төсвөөс бараг мөнгө хусаагүй шд гэх маягийн зүйл дурдагдсан нь сонирхолтой эшлэл болов. Гадаадын зээл тусламжийн мөнгө нь улсын төсөвт тооцогддог хуультай.
  • Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс мөн араас нь гарч ирэн АСЕМ-ынөшөөг авнагэх утгатай мэдэгдэл дараалан хийв. Тэр Ц.Элбэгдоржийн атганд атирдгийг бүгд мэднэ.
  • Үүрэг ажлаас нь чөлөөлөх талаар МАН-ын УЗ-өөс шийдвэр нь гарсан Су.Батболдыг эртний өстөн С.Амарсайхан удаа дараа “Су.Батболдыг огцруулахгүй” гэсэн мэдэгдэл хийв.
  • С.Амарсайханы гар хөл болох БЗД-ийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан ажилтнаа зэрлэгээр зодов.
  • М.Энхболд Аудитын газрын даргыг өрөөндөө дуудан шоудав…
  • Н.Номтой баяр ЖДҮХС-д шалгалт хийх түр хороо байгуулна хэмээн дөвчигнөв. Нэгд тэдний гэр бүл Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёроос маш их хамааралтай. Хоёрт, Цагаан суваргын ордтой хамаарал бүхий шинэ луйвар удахгүй өрнөх гэж буй.

 

Энэ бүхний  бодит тайлбарууд дараах байдалтай.

 

Ц.Элбэгдоржид АСЕМ-ийн ялнаас мултрах нь эн тэргүүний зорилт. Хоёрт, 60 тэрбумын бүлэглэл ирэх сонгуулийн санхжүүжилтээ Б.Наранхүүгээр олуулах нь чухал. Гуравт, ирээдүйн дүүргийн сонгуулийн хороодод хүчтэй өрсөлдөгчид байлгаж болохгүй.

 

Бүхний мэдэж байгаагаар Ц.Элбэгдорж ууган хүү Э.Эрдэнийг улс төрд сойж буй. Э.Эрдэнэ Баянзүрхийн Дамбадаржаа явах зам, Дарь Эх орчмыг хяналтдаа авсан бөгөөд тэнд МАН-аас нэр дэвших, шавранд явах хүн олдохгүй байгаа тул тэрийг зохицуулах үүргийг С.Амарсайхан Э.Бат-Амгаланд өгсөн. Цаадах биелүүлэх гэхдээ хүчээ хэтрүүлж хүн зоджээ. Одоо эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байна.

 

С.Амарсайханы хувьд ирээдүйн дүүргийн нутаг дэвсгэрт хэл ам таталж буй тансаг хаусны хороолол нь баригдаж байгаа. Хэл ам, аюул заналаас хол байлгах амлалтыг бүлэглэлээс түүнд өгсөн тул одоо хүчин зүтгэж байна. Дээр нь шинэ дүүргээс улс төрийн хүчтэй өрсөлдөгчдийг зайлуулах  ажиллагаанд нь Ж.Энхбаярыг өртүүлэн балбах болсон.

 

М.Энхболдын хувьд дараагийн 60 тэрбумыг гаргаж авах дайралтад нь саад болох Засгийн газрыг унагах чиглэлд давшилтаа эхлүүлсэн. Гарзгүй дайн байхгүй. Д.Хаянхирвааг алдсан ч Су.Батболдыг алдаж болохгүй…

 

Сэтгүүлчийн харуусал

 

Энэ бүх дажин, идэж уулт, хуваалт завшилтыг мөшгөөд би нэг зүйлд ихэд харууаж байна. Б.Наранхүүгийн дураар зарж ашигласан газар, одоо зарахаар завдаж буй 90 га газар зэргийг хуулийн дагуу дуудлага худалдаагаар борлуулаад орлогыг төсөвт оруулан Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд зарцуулсан бол утааны асуудал аль хэдийнээ шийдэгдчих байжээ. Надад маш том асуулт байна.

 

- Монгол улсын 3 сая иргэнээс яагаад ганцхан Б.Наранхүү гэж хүн хэдэн арван га-гаар нь хотын төвийн газрыг эзэмшээд, жирийн иргэд бидэнд 00,7 га газар нь ч олддогүй юм бэ?

 

Энэнд тодорхой хариулт өгөөч УИХ-ын даргаа! Үндсэн хуулиараа бол бид бүгд ижил тэгш эрхтэй биш билүү.

 

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб

Shuud.mn
Сонин хачин
Монгол Иргэн:
Ер МОНГОЛ УЛС төрд хамгийн их ХАР ГАЙ ТАРЬСАН хүмүүс БОЛ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, Ми овогт М.Энх60лд, Санжийн БАЯР,С.БАЯРЦОГТ,Ч.САЙХАНБАЛАГ мэтийн ЛУЙВАРЧИД юм.Ми овогт М. Энх60олд хот төлөвлөлтийг үгүй хийж, Улаанбаатар хотыг шавар амбаарын оршуулгын газар болгосон БУЗАР ҮЙЛСТЭН...
2020-10-14
Монгол Иргэн:
Ер МОНГОЛ УЛС төрд хамгийн их ХАР ГАЙ ТАРЬСАН хүмүүс БОЛ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, Ми овогт М.Энх60лд, Санжийн БАЯР,С.БАЯРЦОГТ,Ч.САЙХАНБАЛАГ мэтийн ЛУЙВАРЧИД юм.Ми овогт М. Энх60олд хот төлөвлөлтийг үгүй хийж, Улаанбаатар хотыг шавар амбаарын оршуулгын газар болгосон БУЗАР ҮЙЛСТЭН...
2020-10-14
Зочин:
Зөв шүү
2018-11-23
Барилгачин:
Барилгын компани мөнгө угаадаг улс төрчдиин мөнгииг угааж өгдөг иимд шалгах нь зөв
2018-11-23
1234:
Хүмүүсийг хагарадуулж байгаа, эрх мэдэлд шунаж байгаа Хүрэлсүх огцор.
2018-11-23
М.ЭНХБОЛД ОГЦОР
2018-11-23
зочин:
хийсэн хэрэг энэ тэрийг нь их сайн мэдээд харааж зүхээд байгаа хүмүүс цагдаа, хуулийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж шалгуулаач. Хий хоосон хардалт, ихэнх нь атаархал, өшөө хонзонгоос шалтгаалж хэвлэлээр адал явдалт зохиол бичиж хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэхээ зогсоох хэрэгтэй. ХҮрэлсүх шиг мэдлэг нимгэн, төрийн ажлын туршлагагүй, хөөрүү хүмүүс бусдын амьдралыг сүйтгэнэ шүү. төрд ийм хөөрүү ааш араншинтай хүмүүс огт хэрэгггүй.
2018-11-23
МИЕЭГ ХАМГААЛААД БАЙГАА ХУЛГАЙЧУУД ИХЭНХ НЬ ГАЗРЫН НАЙМААТАЙ ХОЛБОГДДОГ. УТЭР ТУРГЭН ЗАЙЛУУЛААЧЭЭ.
2018-11-23
Барилгачин:
Барилгын компани мөнгө угаадаг улс төрчдиин мөнгииг угааж өгдөг иимд шалгах нь зөв
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-23
zochin:
Ene hunii gai Mongoliig duusgahnee duusgahna, uiliin ur gej zuil baidag geseen, Mongolchuudiig buyan zaya ni tushij, hortnuudiin savraas avarnaa
2018-11-23
зочин:
М.Энхболдыг сонгосон сонгогчид МАН хоёр энэ хулгайчаа татаж аваачээ, мөн С.Баярыг анх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Гунгаадорж хариуцлага хүлээх ёстой.
2018-11-23
зочин:
Эдгээр луйварчид МАНАН-гийн бүх хулгайчдын хөрөнгийг давын өмнө хурааж өр зээлээ шингэлэх л чухал байна, эд нар улс орны эдийн засгийг ёроолд нь хүргэж энэ их өрийг бидний улс хойч үед бий болгов.
2018-11-23
зочин:
Хөрөнгийг нь хурааж ядарсан түмэнд хүртээж байж буудсан дээр.
2018-11-23
үнэндээ монголчуудыг 28 жилийн турш ядуу тарчиг байлгаж ходоодоор нь тоглож байнгын эзэд нь байж чадаад л байгаа юм даа
2018-11-22
тэн:
Үхээсэй энэ хувалжнууд, ард нийт өөрсдөө босохгүй бол наад хууулгаачууд өрөө зайлахгүйэээ
2018-11-22
K:
Ene huniig Turuu's uter Turgen zailuulah heregtei
2018-11-22
Kenchbish:
Tegvel songinohairhaniig huvaah sonirholiig taibarlaad ugeech..Batbold duirgiin zahirgaag niisleliinh shighotoos gargachihval eeeree ...
2018-11-22
Шууд бууд
2018-11-22
зочин:
Хөрөнгийг нь хурааж ядарсан түмэнд хүртээж байж буудсан дээр.
Бузарнууд зайл:
Төрийг цэвэрлэж Ард түмнийг амгалан байлга
2018-11-22
зочин:
миеэ,элбэгдорж наранхүү хогийн аалзнууд минээ монголд газар нутгаас холуур холуур бузар муухай ёстой үзэн ядаж бнаа удам угсаагаар чинь
2018-11-22
Түмнийг талцуулж буй хятад нохойг буудаж ал
2018-11-22
Зочин:
Зөв шүү
Зочин:
Миеэ-гээс салж улс орноо нэг сайхан хөгжүүлэх хэрэгтэй байна даа,
2018-11-22
Zochin:
Yaj share hiih ve
2018-11-22
oroon mungtei bolooroi mash amarhan:
http://StartWeeklyJob.com/?userid=111182
2018-11-22
ме:
Ёстой олон хүнд sharelj хүргэмээр мэдээлэл бна
2018-11-22
Халхын хар:
Энэ үнэн үү үнэн бол юун итал, орос Америкийн мафи цаашаа монгол чинь дэлхийд 01 орохоор болсон бна шү дэ
2018-11-22
Энэ чинь юу вэ юун Итал, орос, хятад, япон, Колумб, Америкийн мафи цаашаа монгол чинь харин ёстой аймар юм бна э бурхан минь үнэн бол барын зулзагийг бага дээр нь
2018-11-22
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-22
Зочин:
Ми.Энх60лд, алуурчин ХАЯНХАЯРВАА ХОЁРЫГ НЭН ДУРУЙ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ...
2018-11-22
энхболд гуай та ард түмнийг боддоггүй юм гэхэд намаа бодоод огцроочээ. нам чинь АН-ы хоол боллоо. ахиад л АН-ы 12-16 самуурлыг үзмээргүй байнаа.Элбэгдорж гэх хулгайч та хоёр хийсэн хэргээ шалгуулж магадгүй болчихсонд сандраад байна уу??
2018-11-22
Зөв очиг авах хэрэггүй.Ерөөсөө хэрэггүй юмыг шууд бууд
2018-11-22
маш зөв
2018-11-22
Миеэ хулгайчыг л буудчих
2018-11-22
mongol irgen:
turiin tusheed ni iim baihad yaj hugjih yum be yag ene bichsen zuiliig unen zuwuur shalgaad ilruuldegch boloosoi setguulch mundag bna shu amjilt
2018-11-22
Nam bus irgen:
Setguulchdee bayarlalaa. Iim medeelluudiig ard irgeddee hurgej baigaad bayarlalaa. Hulgaichuudiin no-g ilruuleed baigaarai. Ajlin amjilt husiye.
2018-11-22
Зочин:
Цэцэрлэгт хүрээлэнгийн газрийг өгөөгүй яаамаадаа.миеээ овогт ч их хурлийн дарга биш өөр газарт байх ёстой
2018-11-22
ОК
2018-11-22
Анар:
Мундаг
2018-11-22
Пааа аа:
Паа аа, ийм учиртай байсан байж
2018-11-22