Осолдсон алба хаагчдыг нийслэл рүү нисдэг тэргээр тээвэрлэнэ
2018-11-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Орон нутагт төрийн албаны шалгалт хийхээр явсан алба хаагчдын автомашин осолдож, дөрвөн хүн гэмтсэн тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа" гэх газар шороон замд өчигдөр /2018.11.21/ 20.30 цагийн орчимд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж 36 настай Ц нарын 4 хүн гэмтсэн байна. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа тухай мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

 

Осолд өртсөн алба хаагчдыг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрахаар нисдэг тэрэг Архангай аймагт очоод байгаа аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
jiriin irgen gemtvel nisdeg tereg ochihuu
2018-11-23
ISLAMIC STATE:
Uhcheegui bol yun surtei ym. Engiin ARD gemtsen bol toohku dee. LAND 200 bol mashin bish SEG. JEEP MASHIN BISH ASAAGUUR GAL BISH
2018-11-23
Дума:
Онцгой байдлын дарга нар өөрийн төрөл садан найз нөхөд ярих юм бол тэр дор нь ЗХЖШ-д яриад явуулдаг. Бусад иргэдэд бол хөдлөхгүй шүү дээ. Мөнгө өгвөл бас өөр ханддаг гэсэн шүү.
2018-11-22
зочин:
өөр олон иргэн ингэж гэмтдэгшд. гэтэл ойролцоо эмнэлэг рүү аваачаад л болоо. Монгол улс бүх иргэндээ тэгш ханддаг болмоор юм
2018-11-22
зочин:
хүмүүсийн сэтгэлгээ ямар дорой болсон юм бэ дээ дандаа урвуугаар нь хандах юм
2018-11-22
О:
Хайран менге малчин гэмтсэн бол ингэх уу
2018-11-22
ZCHI:
yamar utas ruu zalgaj zahialga ugdug yum teriigee medeelne uu
2018-11-22