Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
2018-11-22

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ерөнхийлөгчийн тавьсан хориг эдийн засгийн хэр үндэслэлтэй талаар АН дахин судалж үзэхээр завсарлага авсан. Завсарлага үр дүнтэй болсон гэж үзэж байна. Бид улс орны амин чухал асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. ЕТГ-ын  дарга З.Энхболд ч байр сууриа илэрхийлэх байх. Тиймээс завсарлагын хугацаа дууссан гэлээ. 

 

Ингээд ЕТГ-ын дарга З.Энхболд 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг танилцуулж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин