Эрхээ эдэлж байгаа бол төр, түмний өмнө хүлээсэн үүргээ бас хэрэгжүүлээрэй, УИХ-ын гишүүд ээ
2018-11-23

 

Эрх баригч хүчин МАН-ын хагарал  задралаар үргэлжилж, төрийн ажлыг гацааж байна.  УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьж, дээрх бичигт гарын үсэг зураагүй нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага хүргүүлж, 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхэд МАН-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй “ажил хаялт”  зарласнаар үргэлжилж байна.

 

Парламентад суудалтай намууд Засгийг огцруулахыг дэмжинэ

Ерөнхий сайдыг огцруулах  асуудалд  УИХ дахь МАН-ын 27 гишүүн гарын үсэг зурсан. Энэ асуудалтай холбоотой  сөрөг хүч АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч, УИХ дахь МАН-ын бүлэгтээ чиглэл өгөөд байгаа.

 

УИХ дахь гуравдагч хүчний төлөөлөл, МАХН-ын гишүүн О.Баасанхүү У.Хүрэлсүхийн Засгий газрыг огцруулах үндэслэлийг дэмжихээс өөр аргагүй. Гол нь үндэслэл нь бодитой байх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Эндээс парламентад суудалтай намууд тодруулбал  МАН-ын 27, АН-ын 9, МАХН-ын 1 гишүүн нийтдээ 37 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Нөгөө талд УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүнээс 37 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зураагүй. 

 

Бие даагч С.Жавхлан  хоёуланг нь дэмжихгүй

Энэ тохиолдол УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлангийн  байр сууринаас асуудал хамаарахаар байгаа. Учир нь өнөөдөр парламент 75 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа.  УИХ-ын гишүүн С.Жавхлан “нэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа Монголын түмэн олонд ашигтай. Үүнээс хойшоо төрд шуналтай хүмүүс орж ирдэг цаг дуусах ёстой. Энэ нөхөд хоёр тал болоод байна. Би хоёуланг нь дэмжихгүй” гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Гэхдээ уг асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн ирц ямар байх, бие даагч гишүүн С.Жавхлан хуралдаандаа сууж,  санал хураалтад оролцох эсэхээс асуудал хамаарна.

 

М.Энхболд:  Би хууль зөрчөөгүй

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх гэсэн шаардлагыг нэр бүхий 32 гишүүн өргөн бариад байна. Хуулиараа УИХ-ын даргыг ҮХЦ-ийн шийдвэрээр, эсвэл нас барсан тохиолдолд, өөрийн хүсэлтээр чөлөөлөх заалттай. Түүнээс бус хэн нэг, хэсэг бүлэг гишүүдийн саналаар шийдвэрлэх заалтгүй.

 

УИХ-ын даргыг чөлөөлөгдтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ дээр гишүүд мэдэгдсэн. УИХ-ын дарга гишүүдийн шаардлагад “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолт нь Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Миний бие уг хуулийн 3 дугаар зүйлийг зөрчөөгүй” гэсэн хариу өгч “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21-д “өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заасан тул Таныг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцохыг хүсье” гэдэг байр сууриа илэрхийлээд байна.

 

УИХ-ын гишүүн бол сонгогчдын элч төлөөлөл. Тиймээс хууль боловсруулах дээд байгууллагад ард түмний төлөөлөл болж ажиллах үүргээ нэн түрүүн хэрэгжүүлэх ёстой. Гэвч сонгогдсон түшээд түмний төлөө бус  фракц, бүлэглэл, хувийн эрх ашгийг эхэнд тавьж төрийн үйл ажиллагааг гацаасаар байгааг өнгөрсөн бямба гаригийн болон  өчигдрийн  чуулганы ирц бүрдүүлэх хүлээлтээс харагдана. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж байгаа шиг ээ түмний, төрийн өмнө хүлээсэн үүргээ бас хэрэгжүүлээрэй, эрхэм түшээд ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг баримтласан МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад бурханы оронд илгээсэн. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад эдгээд одоогийн МАН-ыг ах нам, ууган нам гэж ард түмний толгойг олон жил эргүүлж явна. Хэрвээ одоогийн МАН марксизмын үзэл санааг баримласан бол яах ч аргагүй ах нам, ууган нам гэж хэлж болно. Гэтэл одоогийн МАН бол марксизмын үзэл санаанаас урвасан, ардчиллын үзэл санааг баримтласан Америкийн захиалгат наманцаруудын нэг билээ.
2018-11-24
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
2018-11-24
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2018-11-24
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2018-11-24
Сонгогч:
Элдэв зүйлтэй нэр холбогдсон ямар ч хүнийг дахиж нэр дэвшүүлэхгүй байххэрэгтэй
2018-11-24
Иргэн:
Доорхи нэр цэвэр хүмүүсийг саыд болгоё?!
2018-11-24
Сонгогч:
Эднийг сайд болгоё
2018-11-24
Ard:
Ene humuus Ard tumnii tuluulul bolj songogdochood boliosoo Khurelsukhiin umnuus songogdoogui bh shuu! Ajilaa hj chadahgui bol ogtsrooch! Ard tumen harj bn ! Khuraldaa suuhaa medmeer uhamsar bhgui Bol dahij songuuld oroh hereggui Oyun-Erdene metiin daldagnuur nuhduud!
2018-11-24
Иргэн:
УИХ-ын 76 гишүүн дотор хууль бус үйл ажиллагаа,бохир мөнгөтэй холбогдоогүй цөөхөн гишүүн байна. Үүнд: Лүндээжанцан, Тэрбишдавга, Ундраа, Н.Энхболд, Амарзаяа, Билэгт, Мөнхцэцэг нар байна.
2018-11-24
Сонгогч:
Эднийг сайд болгоё
Олон удаагийн гэмээ хүлээгээд төрийн хүний ёс зүйн дагуу ажилаа хүлээлгэж өг гэж Намын дарга нь гишүүндээ шаардлага тавьж байхад энэ Энхболд олон хуулийн заалт тоочоод байлгүй даргынхаа шаардлагыг хүлээж аваад өөрийн хүсэлтээр огцорч болно биздээ.Ийм л юм яригдаж байгаа ш дээ.Мушгиад байх шаардлагагүй.Ер нь тэгээд МАН л одоо УИХ-ын бүх үйл ажиллагааг удирдаж баыгаа биздээ.Тийм байхад эрх баригч намын дарга нь гишүүндээ шаардлага тавих бүрэн эрхтэй ,гишүүн нь биелүүлэх ёстой .Тиймгүй бол энэ намын данс дугуйлагдана
2018-11-23
Их суртэй гишуун болоод л тангараг туганд мергеж унсэж ард тумний телее ажиллана гээд л хэрэг дээрээ еерсдее эрх мэдэл менгений суудалд суух гэж л
2018-11-23
Иргэн:
Найзууд аа туйлширч шуурахаа больёо. Муу нэрт УИХ чинь ажлаа хийх гээд байна. Харин Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулиа бүдүүлгээр зөрчиж Ерөнхий сайд, ЗГ маань парламентын өмнө ажлаа хариуцахгүй болчлоо. Бид үүнийг дэмжиж ХҮРЭЛСҮХИЙГ "баатар" болгох ер нь ямар өртэй юм?! Валютын ханш хярдаа гаргасан, бензиний үнэ тэнгэрт хадсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, ард түмний амьжиргаа дээшилсэнгүй, бүр эрх мэдэл-араа шүд нь байхад авилга-ЖДҮ-тэй тэмцсэнгүй. ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХҮҮК ГЭЖ ДЭВРЭЭД БАЙХ ХЭРЭГ байгаа юм уу!
2018-11-23
ЗОЧИН:
төсөв өө баталж чадахгүй цалин тэтгвэрээ цагт нь өгч чадахгүй бол хариуцлагыг аэн хүлээх вэ Ерөнхий сайд ,Сангийн сайд Ерөнхийлөгч аль нь вэ
2018-11-23
Жавхлан хөөрхий дөө аргагүй л өөрийн толгой олго даа сайн мууг ч ялгаж чадахгүй бидний сонгосон хүмүүс дотроо бол хамгийн гайгүй нь иөнгө төгрөг идээгүй гээд бас өөрийгөө рекламдчихжээ. Монголд төр гэж алга даа. Нэг иймэрхүү. Миеэгээр толгойлуулсан хэдэн хулгайч нар байх шид вээ. ардчилсан намын алуурчдыг бодвол арай хөнгөн хэрэгтээ, ялтай л юм даа. АН-ын Үүлээ Эээбэ заас тэр Эрдэнэ ван бол бүүр Баянгол дүүргээр дүүрэн татвар эмстэй гээд байгаа муу эхний эхнэрээ нухчихаад
2018-11-23
"АН-ын улс төрийн зөвлөл шийдвэр гаргаад УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөв" За нэг иймэрхүү юм бичмэр аяддаг сэтгүүлч нэртэй банхар байдаг л юм байна.
2018-11-23
Утгын алдаа:
Энэ асуудалтай холбоотой сөрөг хүч АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч, УИХ дахь МАН-ын бүлэгтээ чиглэл өгөөд байгаа
2018-11-23
Бичсэн сэтгэгдэл хаачив аа.
2018-11-23
иргэн:
УИХ гишүүн бол сонгогчдын элч төлөөлөл гэчихжээ. Одоо энэ утга алдагдаад, болчихоод байгаа юм бишүү. Сонгогч түмнийхээ мөнгийг замаас нь аваад тэрбумаар нь идээд байхаар тэдэнд итгэл алдарсэн. Хүний итгэл алдахаар тэгээд өнгөрөө.
2018-11-23
Od:
Od bolchh ym bn l doo S.Javhlan rishuun.
2018-11-23