Автомашины осолд бага насны дөрвөн хүүхэд өртжээ
2018-11-23

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ 7 хоног дахь зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1304 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 988 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

 

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 37 гэмтэж бэртсэн байна. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 24 хувь нь мөргөлдөх хэлбэрээр, 6 хувь нь онхолдох хэлбэрээр, 3 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллалаа.

 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Давааны ар” гэх газар асфальтан замд амины Mitsibishi Fuso маркийн автомашиныг зогсож байхад амины T.Land cruiser-200 автомашин мөргөж мөн эсрэг урсгалаас ирж байсан T.Ipsum маркийн автомашиныг мөргөж, 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

Мөн СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, СХД-ийн ордог гарцанд T.Pruis маркийн автомашин H.Accent маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8-9 насны 4 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

 

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 19 хувиар өссөн үзүүлэлттэй бол гэмтсэн хүний тоо 11 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 19 хувиар тус тус буурсан байна.  

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-08-14