Э.Цэлмэгсайхан "Чадварлаг албан хаагч" болов
2018-11-23

 

Тээврийн цагдаагийн албанаас санаачлан сар бүр зохион байгуулж буй “Чадварлаг алба хаагч” шалгаруулах ажлын хүрээнд 11 дүгээр сарын чадварлаг алба хаагчаар Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.Цэлмэгсайхан бусдыгаа манлайлж шалгарлаа.

 

Тэрээр энэ сард ажиллах хугацаандаа Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд эрэн сурвалжлагдаж байсан 14 хүнийг олж тогтоон харъяа байгууллагуудад шилжүүлж ажилласан ба гудамж замд хийх хяналт шалгалтын үеэр бусад төрлийн 21 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн бусад алба хаагчдаа хошуучлан ажилласан байна.

 

Мөн өөрийн санаачлагаар мэдлэг, ур чадвараа ашиглан харьяа хэлтсийнхээ алба хаагчдад компьютерийн хэрэглээний программыг ашиглах талаар сургалт зохион байгуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
bayar hyrgie, osoh ireeduitei mundag zagdaa,,,neg odor darga bolno, ulsdaa chuhal huvi nemree oruulj baigaa saihan zaluusiin neg baina daa
2018-11-26