Цагаан хаданд архи зарахыг хоригложээ
2018-11-27

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгсөн.

 

 

 

Нүүрс тээвэрлэлтийн замын дарааллыг багасгахын тулд нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хаданд татан төвлөрүүлж байгаатай холбоотойгоор иргэд архидан согтуурч гэмт хэрэгт ихээр холбогдож байгаа тул Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа болон согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Ш.Эрдэнэжаргал гаргажээ. 

 

Эл захирамжийг энэ сарын 23-нд гаргасан бөгөөд одоог хүртэл хэвийн мөрдөгдөж байгаа юм байна. 

 

 Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин