ОХУ-Украины зөрчилдөөн ДАЙН болоход ойрхон байна
2018-11-27

ОХУ, Украин дахин зөрчилдөж эхэлжээ. Энэ талаар “CNN” агентлаг, “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

ОХУ-ын усан хилийг зөрчсөн хэмээн Украины хөлгүүдийг олзлоод буй юм. Уг үйл явдал өнгөрөгч амралтын өдөр болсон ба Украины тэнгисийн флотын гурван хөлөг Азовын тэнгисийг гатлан Мариуполь боомтод хүрэхээр явж байхдаа ОХУ-ын хилийг зөрчжээ. Уг үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын талаас хил зөрчсөн хөлгүүдийг олзолж, багийн 23 гишүүнийг нь баривчилсан байна.

 

Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Украины зарим бүс нутагт ЦЭРГИЙН ДЭГЛЭМ тогтоожээ. Энэхүү дэглэм зөвхөн ОХУ-тай залгаа орших бүс нутгуудад энэ сарын 28-наас 30 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ.

 

Анхандаа Ерөнхийлөгчийг уг дэглэмийг 60 хоногийн хугацаатай тогтоохоор шийдвэрлэсэн ч хэсэг хугацааны дараа хугацаагаа хоёр дахин багасгасан аж. Учир нь тус улсад удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах юм.

 

Порошенкогийн зарлигыг Дээд Рада дэмжин баталж, шаардлагатай гэж үзвэл “ОХУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахад бэлэн” гэлээ.

 

Ерөнхийлөгч украинчуудад хандан “Манай улсын аюулгүй байдалд ОХУ заналхийлж эхэллээ. ОХУ, Украины эсрэг хуурай замын цэргийн ажиллагаа явуулах эрсдэлтэй байна. Тиймээс ОХУ-тай хиллэх бүс нутагт онц байдал зарлаж, тус улсаас ирэх ямар ч үйлдлийг дайныг өдөөн турхирсан үйлдэл хэмээн үзэж, хариуг нь барих болно. Энэ бүхнийг батлах тагнуулын мэдээ надад байна ОХУ-ын цэргийнхэн Украины газар нутагт нэвтэрч, цэргийн ажиллагаа явуулах зорилготой. Тэд ч энэ боломжийг үргэлж хүлээдэг. Манай улсын хилээс ойролцоо хүчээ нэмэгдүүлж буйг батлах тагнуулын мэдээ ирсээр байгаа” гэж мэдэгджээ.

 

Энэхүү мэдэгдлийн дараа Киев дэх ОХУ-ын Элчин сайдын яамын гадна уурссан украинчууд дургүйцлээ илэрхийлэн, элчингийн барилга руу чулуу шидсэн аж.

 

 

Оросын тал, Украины хөлгүүд рүү гал нээх үед хэд хэдэн украинчууд бэртсэн гэнэ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн, эмчилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ цэргийнх нь алтан амь үрэгдсэн тохиолдолд ямар ч сануулгагүйгээр хариу гал нээхээ Порошенко мэдэгдлийнхээ үеэр онцлов. Украин “Зургаан цэрэг буудуулсан гэх мэдээллийг хүлээн авсан” гэж мэдэгджээ.

 

Европын холбоо зөрчилдөөнийг энхтайван ч аргаар шийдвэрлэхийг Москва, Киевд уриалсан бол НҮБ-ын Аюулгүй зөвлөл өчигдөр уг асуудлаар яаралтай хуралдаан зохион байгуулсан байна.  Украины хөлгүүд ОХУ-ын хилийг зөрчсөн гэдгийг батлах НОТОЛГОО бий гэдгээ илэрхийлээд, Украинд шийтгэл ноогдуулахыг шаарджээ.

 

ОХУ, Украины “Бердянск”, “Никополь”, “Яны Капу” гэх гурван хөлгийн олзолсон шалтгаанаа “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын 19, 21 дүгээр заалтыг зөрчиж, Хар тэнгисээс Керчийн хоолойн орчимд хөлгүүд ОХУ-ын хилийг зөрчихөөс гадна хууль ёсны шаардлагад хариу өгөхгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн болно” гэж тайлбарлажээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ Энэ бол маш ноцтой үйл явдал. Бид харилцан нэг нэгнээ өдөөн хатгахгүйгээр учир байдлыг тайван, нухацтай хэлэлцэх учиртай” гэсэн бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украин эхэлж олон улсын хуулийг зөрчлөө” гэж мэдэгдлээ.

 

АХ, ДҮҮС гэгддэг байсан хоёр улсын харилцаа 2014 оноос хөндийрсөн юм.

 

Украины газар нутгийн нэгээхэн хэсэг Крымийн хойгийг ОХУ эх газартаа хүчээр нэгтгэж, Оросын талыг баримтлагчид өнөөг хүртэл Украины зүүн хязгаарыг эзлэн түрэмгийлсээр байна.

 

Тухайн үед Крымийн хойгийн нийт иргэдийн 97 хувь нь Орост дагаар орохыг дэмжсэн ба уг хүсэлтийг Москва хүлээн авчээ. Мөн энэ оны эхээр ОХУ-аас Крымийн хойгийг холбосон 19 км гүүрийг нээсэн билээ. “Энэ бол эзлэн түрэмгийлэх явдал биш. Бид бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрсөн явдал” гэж Москва мэдэгдэж байв.

 

Энэ үйл явдлаас гадна Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын “МН17” онгоцыг Оросын тал “БУК” гэх пуужингаар харвасан гэж Киев мэдээлснээс болж, хоёр улсын харилцаа жинхэнэ утгаараа хөндийрч, ДАЙСАН болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Том гүрэн том бас түрэмгий байдаг даа манай улс гэсэн хоёр орны түрэмгийлэлд хэзээ нэг цагт автахвий дээ зэвүүн шүү. Украйн яаж ч тэмцээд нэмэргүй дээ нэмэргүй
2018-11-28
Uhruud dut hamgiin bagadaa 40 say ukrainchuud mundagaa mundag bna
2018-11-28
Shar tokhoi:
Amerkuud chinhen utagaaraa Ukiran Oros 2 iig bailduulah hyseldee hyrelee.Orosuud hetseej daind yalagdaj baigaagyi Heden zuun jil jil bolgon baildaj baidqag delhiid dainj uls tiim uchiraas Ukiran ustah ni gedeg ynen erno .Ukiren uls hymyys ni muuhai hyn chanargyi novshiin hymyys.Gazriin hursunuus archigdah huvtai 2 nyyrtei urvagchid mash pashizam chanartai hymyys .
2018-11-27
ukrainchuud manai mongolchuudiig bodvol arai iluu uhaantai ,zorigtoi ard tumen gedegiig manaihan yagaad oilgohgui zaaval uursud shigee nomhon hultsengui Malnuud bolgoh gedeg yum boldoo zailuul.
2018-11-27
BAYANOLGIICHUUD SANAL ASUULGAAR KAZAHSTAND NEGDVEL ZOV UU.
2018-11-27
Хохь чинь. Чамд салаавч
2018-11-27
ukrainaas dain hiilgui krimiig hulgailsan odoo dain hiigeed ukrainiig ezleh hereg uu
2018-11-27
Хохь чинь. Чамд салаавч
irgen:
ukrain gej gaitai fashistuud, gytgegchid baruuniihnii gar hol yuch hiihees buzahgui bolson , ugaasaach tiim hymyys gitleriin gar hol baisan um chin heveeree l baigaa shdee, ustgaval taarna ukrainiig , delhiig hamarsan gai tarij baigaa shyydee ene novshnuud
2018-11-27
Америк гэгч дайн дэгдээгч террорист улс Украйныг будаа болгох гэж л турхираад бнаа даа. Крым ард түмнийхээ хүсэл сонирхолоор санал асуулга явуулж Орост нэгдсэн. Юу нь буруу гэж. Одоо бас байж боломгүй өдөөн хатгалга үйлдэж Оросын хилийг бүдүүлгээр зөрчжээ. Ямарваа юманд хэмжээ хязгаар гэж бий. Хэтэрч болохгүй.
2018-11-27
BAYANOLGIICHUUD SANAL ASUULGAAR KAZAHSTAND NEGDVEL ZOV UU.
Зочин:
Барууных нь тэр дундаа Америкууд Оросыг бутлахад,Оросын хүчийг ядаж сулруулах,цаашлаад Оросыг өөрийн тоглоомын улс болгоход л Украиныг ашиглаж элдэв өдөөн хатгалага хийлгэж , тэдний фашист,националистууд,Бандеровчуудыг санхүүжүүлэн дэмжиж байгаа юм. Оросыг буталсны дараа бол Украин ,Гүрж г.мэтүүдийг ёстой л нохойн жогорхойнууд болгоно. Оросгүй болсон байхад тэднүүдийг дор нь гичий болгоно. Тэрийг нь энэ Украинчууд мэдэхгүй америкийн аманд орж түр амьд яваа юм шүү. Ард түмэн минь . Амьд явья гэвэл араатнуудаас тодорхой зайтай амьдарч сурах хэрэгтэйг сануулж байна шүү.
2018-11-27
зочин:
Нэг монгол үг байдаг даа. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй гэж. Прошенкод энэ үг таарна kkkkkkkkkkkk
2018-11-27
Xoxi ni:
Ukrainchuud xynii xog gedegiig 90-d ond Germanaas xoloor ni mashin zooj baisan Mongolchuud sain medne dee,Orosuud ni xamaagyi xyn chanartai mujikuud sh dee,Amerikiin bogsiig dolooj orosuudaas xoldood delxiin shivshig,baruuniixanii togloom bolood duuslaa daa,Ukrain gaax tyi,
2018-11-27
Украйныг оросууд эзэлсэн нь дээрээ эд нар оросын дайснуудыг орогнуулдаг улс болж хувирсан шүү. Угаасаа л нэг гаралтай Монголчууд та нарыг хүчирхэг болгож өгснийг бүү мартацгаа. Түүхээ мартвал энэ байтугай л юм болж ард түмэн чинь цусанд будагдана
2018-11-27
Ингэж байж энэ архичин нацист орост эзлэгдэх нүхээ ухаад байгаа юм биш үү
2018-11-27