Туркийн Инстанбул хотын Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа ор сураггүй болсон "Вашингтон Пост" сонины сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийг мөрдөх тусгай баг ажиллаж буй юм.
Туркийн тусгай багийнхан өчигдөр уг хэрэгтэй холбогдуулан Ялова хотноо амьдардаг Саудын Араб улсын иргэний гэрт нэгжлэг хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг байшинд сэтгүүлчийн цогцос байж болзошгүй гэж нэгжлэг хийсэн гэж албаныхан тайлбарлав.
Гэрийн эзэн сэтгүүлчийн аминд хүрсэн этгээдүүдийн нэгтэй нь ойрын холбоотон болохыг шалгалтаар тогтоожээ.
Саудын Арабын прокурорууд сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан 17 этгээдийг баривчилсан ба хэргээ хүлээгээд буй таван этгээдэд цаазын ял оноохоор төлөвлөж буйгаа энэ сарын эхээр нийтэд мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |