"Их 20" уулзалтын үеэр иргэдээ хотоос гарахыг уриалжээ
2018-11-29

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо маргааш "Их 20" дээд хэмжээний уулзалт эхлэх юм. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнуудын төрийн тэргүүн нар уг уулзалтад биечлэн оролцдог билээ. 

 

 

Зохион байгуулагч орныхон уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгч нийслэл хотын хамгаалалтыг хэд хэдэн нэмэгдүүлжээ.

 

Тэгвэл эрх баригчид "Их 20" дээд хэмжээний уулзалтын үеэр иргэдийг нийслэл хотоос гарахыг уриалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.  

 

Тус улсын Аюулаас хамгаалах яамны сайд Патрисиа Буллрич "Эрх баригчид уулзалтын эхний өдөр буюу маргаашийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Тиймээс нийслэл хотын иргэд энэ өдөр хотоос гарч, төрийн албан хаагчдын ажил үүрэгт туслалцаа үзүүлнэ үү. Энэ өдөр мэдээж нийслэл хотод байх үнэхээр хүндрэлтэй" гэж хэлжээ. 

 

Бүх нийтийн амралтын өдөр нийслэлийн бүх замыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн гэнэ. 

 

Буэнос Айрес  хотноо 12 сая иргэн оршин суудаг билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин