Зургаан ББСБ-ын хөрөнгө 2.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
2018-11-29

СЗХ энэ сард нийт зургаан ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хянан, шийдвэрлэлээ. ББСБ-уудаас ирүүлж буй хүсэлт болон холбогдох бүрдүүлбэрийг Хороо сайтар нягтлан шалгасны үндсэн дээр уг шийдвэрийг гаргадаг бөгөөд ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого нь зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Энэ зургаан ББСБ нийт 2.3 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна.

 

 

Мөн энэ сард хоёр ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авсан бол зургаан ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлэжээ. 

 

 

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ждү-ийн мөнгийг угаахаар ББСБ-ын хөрөнгө нэмэгдэхгүй яах юм бэ.
2018-12-04
Zzz:
Hulgain mungu ugaagchid um bishuu diilenh ni !!
2018-12-02
tsaanaasaa nemegduul gedgiimaa uureg daalgavar bdag ym bitgii hudlaa busines sanhuugiin baiguulagudar oroldood bao pop uuudaaaaaa
2018-11-29
zochin:
manai aldart JDU-chid bish bga da
2018-11-29