Канцлерийн онгоц нислэгийн үеэр эвдэрчээ
2018-11-30

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо "Их 20" дээд хэмжээний уулзалтад оролцох эрхмүүдийн нэг Германы канцлерь Ангела Меркел бага зэргийн асуудалтай тулгарсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Канцлерийн онгоц болох "Airbus A340" Берлинээс Буэнос Айрес хот руу хөөрч байх үед техникийн асуудал үүсч, аюулгүй байдлын улмаас Кёлнь хотноо газардсан гэнэ.

 

Гэнэтийн үйл явдлын улмаас канцлер товлосон хугацаандаа Аргентинд очиж чадахгүйд хүрчээ.  "Тэрбээр өнөөдөр шөнө Мадридаас Буэнос Айрес хотноо очихоор болсон" талаар албаныхан уламжлав. 

 

Онгоцонд ямар шалтгаанаар техникийн асуудал үүссэн нь тодорхойгүй байгаа ч Германаас Аргентин хүртэл 15 цаг нислэг үйлддэг гэнэ. Гэтэл уг онгоц хөөрөөд 1 цагийн дараа техникийн асуудал үүсчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин