Унаач хүүхдийн амь нас хохирсон хэргийг шийдвэрлэжээ
2018-11-30

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван дов” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болсон хурдан морины уралдааны үеэр хурдан морь унаач 8 настай Д нь уралдааны үед мориноос унаж осолдсон хэрэг гарчээ.

 

Уг уралдаанд уяач Т нь хурдан морины уралдааны үед унаач хүүхдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас хүүхдийн амь нас хохирсон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүллээ.

 

Хурдан морины уяач, унаач хүүхдүүдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсынстандартыг мөрдөж байхыг уриалж байна. Сүхбаатар аймгийн прокурорын газраас мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Hurdan morinii huuhed gej saihan mongol ug bii dee Getel mori unaacn gej beleg demberel muutai ugeer bicnih boljee
2018-12-02
Zocnin:
Hurdan morinii huuhed gej mongol saihan ug bdagsan getel beleg demberel miutai ugeer bicndeg boljee Ugend ih utga ucnir bii shuu
2018-12-02
Mori huuhdeer unuuldgiig bur bolij horih heregtei shd
2018-12-01
Тэгээд яаж шийдсэн юм бэ,,,
2018-11-30
Zocnin:
Hurdan morinii huuhed gej mongol saihan ug bdagsan getel beleg demberel miutai ugeer bicndeg boljee Ugend ih utga ucnir bii shuu