Оросын армийнхан Украины хилийн ойролцоо хүчээ зузаатгаж байна
2018-11-30

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр "Скэй Ньюс" сувагт ярилцлага өгсөн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн өдрүүдэд олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Оросын тал Украины хөлгүүдийг олзолж, цэргүүдийг нь баривчилсан асуудлаар ярьсан байна.

 

Ерөнхийлөгч "Крымийн хойгийн асуудлаас болж ОХУ, Украины харилцаа нэг үгээр ДАЙСАГНАСАН болсон. Мөн оросууд Украинд заналхийлсээр байна. Оросын танкууд Украины хилээс 18 км-ийн цаана байршиж, хүчээ зузаатгаж буй талаар тагнуулынхан мэдээлсэн. Мөн танкаас гадна пуужингийн систем зэрэг бий. Энэ бүхэн өнгөрөгч 9, 10 сараас эхэлсэн" гэж ярьжээ. 

 

"Украины хөлгүүд ямар ч зөрчил гараагүй" гэж Порошенко мэдэгдэв. 

 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кречийн хоолойд болсон үйл явдал Порошенкогийн сайтар найруулсан жүжиг хэмээгээд "Тэрбээр газарт унасан рейтингээ өсгөхийн тулд тавилттай жүжиг тавьсан" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Украйн оросын хоорондын асуудал та нарт ямар хамаа байнаа үхэрүүдээ өөрсдийгөө хичээвэл барав.
2018-12-01
Kkk:
Ene Goroshok yavch eryyl bish ee
2018-11-30
irgen:
ene sogtuu, medreliin sogogtoi mal ooroo5 jil shaham orost gai tarichihaad yneheer eryyl bishee
2018-11-30
guest:
VIVA RUSSIA
2018-11-30
СОГТУУ ГАР
2018-11-30