Улаанбаатар
Нүүрээ солиулсан мафийн толгойлогч мэдүүлэг өгчээ
11-30

АНУ-ын Нью Йорк хотноо Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн шүүх хурал болж байна.

 

 

Уг шүүх хуралд Колумбын хар тамхины мафийн экс толгойлогч Хуан Карлос Рамирез Абадиа оролцож, мэдүүлэг өгсөн талаар "www.usatoday.com" сайт мэдээллээ.

 

Тэд 1990 оны эхээр анх удаагаа уулзсан ба тухайн үеэс хойш ойрын холбоотнууд болсон гэнэ. Абадиа мөрдлөгөөс зугтахын тулд нүүрэндээ олон удаа мэс засал хийлгэж, өмнөх төрхөөсөө тэс өөр нэгэн болжээ. 

 

 

Мэдүүлгийнхээ үеэр Абадиа "Би Эль Чапотай уулзах үедээ хэрхэн Мексикээр дамжуулан АНУ-д хүргэх асуудлаар ярилцаж, тохиролцож байсан. Бид тухайн үед Мексикт уулзсан" гэж мэдэгдсэн байна. 

 

Тэрбээр 20 гаруй жил мафийн толгойлогчоор ажиллаж байхдаа 400,000 кг хар тамхи худалдаж, ойролцоогоор 150 гаруй хүний аминд хүрэх захиалга өгчээ. Түүнийг 2007 онд Бразилаас баривчилсан ба гэрээс нь нэг тэрбум ам.доллар болон хагас тэрбум долларын алт, үнэт эдлэлийг хураан авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин