Я.Содбаатарыг чөлөөлөх, Ц.Цогзолмааг огцруулах шийдвэр гаргав
2018-12-03

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа.

 

 

Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Bolovsrol muutai bas Buzar avgai ogtsroh ch bagadana
2018-12-09
Иргэн:
Энхболдыг намаас хөөсөн ч өөрөө өргөдөл өгөхгүй бол УИХ-ын даргын суудлаас унагах боломжгүй. Тэр энэ суудалдаа байгаа цагт Засгийн газрыг унагах асуудал дахиад босч ирнэ гэсэн үг
2018-12-04
irgen:
zovhon en 2 bish mash olon hyn mongol ulsiig unaltad oruulaad baigaa shyy !!!
2018-12-04
irgen:
Battulga odoo hurdan shiidveryydee gargaachee,,,naad uls oron chin bolohoo bailaa …!!!!!!!!
2018-12-04
b:
battulga ni haruigaa hurdan uguchee
2018-12-03
Иргэн:
Ц.Цогзолмааг огцруулах нь зөв. Салбараа удирдаж чадаагүй, БСШУСЯ-ыг самарсан, боловсон хүчний бодлогыг алдагдуулж, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээр баг бүрдүүлэн тендерийг өөрийн ойр дотны хүмүүстээ сонгон шалгаруулалтгүй өгч, урьд өмнө байгаагүй ёс зүйн болон хариуцлагын ноцтой алдаа дутагдал гаргасан хүн. Ганц гарын үсэг юу ч биш. Ажлыг нь аваад шалгахад эрүүгийн хэрэг үйлдсэн нь эхний шалгалтаар нотлогдоно. АШУҮИС-ийн 12 тэрбумын тендер бол хангалттай үндэслэл болно.
2018-12-03
ODOO 2UULANG NI SHOROND NI HII L DEE
2018-12-03
Иогэн:
Цогзолмааг огцруулахаас өмнө хариуцлага тооцохоор хүмүүс зөндөө бгаа биш үү. ЕС- ийн эсрэгбайлаа гээд огцруулах нь арай л шударга бус. Хүний үзэл бодлыг боомилох гэсэн коммунистын үнэр ханхлаад бх чинь. Шударга байцгаая.
2018-12-03
Иргэн:
Шударга л баймаао бна да. Ерөнхий сайдаа. Цогзолмаагаас түрүүлээд арга хэмжээ авч, хариуцлана тооцох хүн танай намд зөндөө бгаа шүү.
2018-12-03
зочин:
Цогзолмааг намаас хөөх ёстой шүү, Засгийн газрынхаа эсрэг ажиллаж цуг явсан нөхдөө араас нь хутгална гэдэг бол байж болшгүй зүйл шүү, Хүрэлсүх сайд аа дэмжиж байна аа, Ард түмний хүссэн, хийх ёстой зүйл ээ, хийж байгаа учир дэмжлэг авч байгаа юм аа
2018-12-03
зочин:
Шударга засгийн газар биш байна. Шаардлага тавьсан сайдаа огцруулаад, хулгай хийсэн сайдаа хүсэлтээр нь чөлөөллөө гэнэ Энэ ариун явдал мөн үү
2018-12-03
Иргэн:
Цогзолмааг ЕС-ынхаа эсрэг байсан гээд өөрчлөлөө гэхэд хэцүү сонсогдож байна?! Харинч сайн ажиллаж байсан сайдшдээ?! Содбаатар яахав ЖДҮ-чин хүн?! Дараа нь Хүрэлбаатар, цэрэнбат гээд сайд байх эрхгүй хүмүүс байнаа?!
2018-12-03
Иргэн:
Шударга л баймаао бна да. Ерөнхий сайдаа. Цогзолмаагаас түрүүлээд арга хэмжээ авч, хариуцлана тооцох хүн танай намд зөндөө бгаа шүү.