Эцэг Буштай салах ёс гүйцэтгэж эхэллээ
2018-12-04

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч  Жорж Херберт Уокер Буш өнгөрөгч бямба гаригийн 8.45 цагт 94 насандаа таалал төгссөн юм.

 

 

Уг мэдээний дараа Цагаан ордны өмнөх төрийн далбааг хагас бөхийлгөжээ. 

 

 

Эцэг Буш хэмээн ард түмэндээ хүндлэгдэн ирсэн түүнийг өнөөдөр гэр бүл, хайртай дотны хүн, намынх нь болон иргэд салах ёс гүйцэтгэж эхэлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Эрхэм Ерөнхийлөгчийн шарилыг нийслэл Вашингтон хотын Капитолын төвд байршуулжээ. 

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар хүндэтгэл үзүүлсэн байна. 

 

 

Эцэг Бушийн ууган хүү АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш хүндэт зочдодоо хандан "Миний эцгийн хийсэн бүхэн АНУ-ын төлөө" гэж хэлжээ. 

 

Ерөнхийлөгчтэй салах ёс гүйцэтгэхээр гадна талбайд 1,200 орчим иргэн хүлээж буй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин