Хийморийн дарцаг хатгахад сайн
2018-12-09

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 09. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 2.  Адъяа гараг. Суулга одтой, Таван шар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.   

 

Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин